ЧУУЛГАН: Цар тахлын эсрэг хуулийг 97.8 хувийн саналаар баталлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

УИХ-ын өнөөдрийн /2020.04.29/ чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

Чуулганы хуралдаанд оролцсон 45 гишүүний 44 нь дэмжсэнээр 97.8 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. Хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг баталлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top