ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг СЕХ-ний гишүүнээр томиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

УИХ-ын өнөөдрийн /2020.04.30/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох эсэх асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дарга С.Баатаржав, УБЕГ-ын дарга Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо.

Тэдний нэрийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон юм. Учир нь, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор парламент зургаан жилийн хугацаатай томилохоор заасан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top