Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд дуусгавар болсон билээ.
Гэвч өнөөг хүртэл тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байгаа юм. Энэ асуудлыг өнөөдрийн /2020.05.01/ чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөндлөө.
Тэрбээр "Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Тэднийг 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр чуулганаар томилогдсон байна. Бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дууссан байна. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хүмүүс ингээд яваад байж болдог юм уу. Яагаад Улсын Дээд шүүх хүмүүсийнхээ нэрийг оруулж ирдэггүй юм бэ. Улсын Дээд шүүхийн хууль зөрчиж байна гэж үзэж болох уу. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөөд явж болохгүй хэрэг үү. Үндсэн хуулийн Цэц нь өөрөө хууль зөрчөөд байна шүү дээ. Эсвэл би буруу ойлгоод байна уу" хэмээн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг хариулт өгөхийг хүслээ.
Үүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар "Байнгын хорооноос 2020 оны хоёрдугаар сард Улсын Дээд шүүхэд бичиг хүргүүлсэн. Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, оронд нь томилох хүмүүсийнхээ саналыг ирүүл гэдэг. Хоёр дахь бичиг нь өнгөрсөн долоо хоногт явсан. Өнөөдрийн байдлаар хариу ирээгүй байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл парламент эгүүлэн татаж болно гэдэг зохицуулалттай. Одоогоор эрх бүхий байгууллага нь санал болгож, чөлөөлөх эрх нь тэнд үүссэн. Бидэнд шууд чөлөөлөх эрх зүйн орчин байхгүй. Бид тэнд хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно" гэх тайлбарыг өглөө. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 9 )
Олон түмэнд гай болсон хар өмхийрсөн өмхөрсөн ёзооруудыг зайлуулаач, шинэ шударга, мэдлэг чадвартай хүмүүсийг томилооч ээ. Өнгөрсөн хугацаанд цэц гээч юманд шунал очирбат, хулгайч сугар, бөгс базагч гээд дандаа адгийн новшнууд байдаг байсан.
Undsen hyyliin tsets gej medregdehgyi alba baih yum tatvar tulugchdiin munguur sanhuujij baigaagaa meddeg bol vuu heden hereggyi uhrah araandaa orson yumnuud l haragdhiin ug ne ajil ihtei baimaar yum
Цогтоо гэж хаа ч хэрэггүй энэ нөхөр ичиж үхдэггүй юм байх даа
Цэцэд олон жилээр суулгамаар гүй юм биш үү. Хамаг будлиан, бантанг хувийн ашгийн төлөө хутгаж суудаг хэдэн увайгүй өвгөд эмгэдийг зайлуул. Төрийн буяныг насаараа цусалчихаад ханаж цөддаггүй хар хожуулууд.
дээд шүүх гэж хууль гажуудуулагч нэг байгууллага байНА. дЭЭД ШҮҮХЭЭ ЭХЛЭЭД САЙН ЦЭГЦЭЛЖ АВАХГҮЙ БОЛ ТЭНД БУДЛИАН ТАРИГЧ НАР ОЛОН БАЙНА.
Turiin undur alband baigaa hymyys ezdiinhee daalgavriig bielyyleh ajlaa duurgahaar huuli yilchlehgyi shyydee\nSayahanii erdeneegiin asuudliig Oyunerdene uuruu medej baigaa bizdee.turiig ceceg shudarga baihiin tuld huuliig yalanguya undur alban tushaaltand yilchildeg boloh heregtei.yynii tuld manang ceverleh ajlaa duusgaachee
Хөгшин бурууд ханаж цаддаггүй, хойч үедээ гай болсон хахуульчдыг хүзүүнд нь урвагч гэсэн пайз зүүгээд хөөж заылуул.
УЛСЫН ЭРХ АШГИЙГ Л ХАМГААЛАХ ЁСТОЙ УЛС Ш ДЭЭ. ГЭТЭЛ ЯМАР ӨӨР ЭРХ АШГИЙГ ХАМГААЛААД ИНГЭТЛЭЭ ХЭДЭН САРААР ХУУЛИЙГ \nЗӨРЧСӨӨР БАЙГАА ЮМ БОЛ. ЕР НЬ ЯМАР ШАЛГУУРААРЭНЭ БАЙРАНД ОЧДОГ НЬ МАШ СОНИРХОЛТОЙ.
Ямар ашиг сонирхол байдаг болоод өчнөөн сар байлгаад байна. Зайлуулаач