Анх-Отгон: Монгол эмч нар миний биеийг эмчилсэн бол монголчууд миний сэтгэлийг эмчилсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Коронавирусний халдвар дэлхийн 215 оронд бүртгэгдэж, 3.2 сая хүн өвчилснөөс 30 гаруй мянган хүн хорвоог орхисон харамсалтай мэдээлэл байна.

Монгол Улсад энэхүү цар тахал Франц улсын иргэнээс илэрснээс хойш 47 хоногийн турш эмчилгээ хийгдэж, бүрэн эдгэрсэн учраас маргааш эх орон руугаа буцахаар болжээ.

Монголчууд түүнийг эхний бөгөөд эцсийн өвчилсөн хүн байгаасай гэсэндээ “Анх-Отгон” гэж нэрлэсэн. Тэрбээр эмнэлгээсээ бүрэн эдгэрээд гарсан учраас ТВ5 телевизээр дамжуулан өөрийг нь эмчилж байсан эмч нарт болон нийт монголчуудад хандан баярласан сэтгэгдлээ хуваалцлаа.

 

  • Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Таны бие сайн уу? Хамгийн түрүүнд эдгээд гарсанд нь баяр хүргэе. Энэ долоо хоногийн хамгийн сайхан мэдээ байлаа?

 

  • Сайн байцгаана уу? Их баярлалаа. Би өнөөдөр маш их баяртай байна. Монголын ард түмнийг төлөөлж ТВ5 телевиз намайг эдгэрсэнд баяр хүргэж байгаад талархаж байна. Би ХӨСҮТ-өөс гарлаа. Одоо миний биед вирус байхгүй болсон. Надад ямар нэгэн шинж тэмдэг, зовиур байхгүй гэдэг нь нотлогдсон. Энэ бүхэн ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр ахлагчтай баг хамт олны ажлын үр дүн юм. Надад баярласан сэтгэгдлээ илэрхийлэх боломжийг олгож байгаад  би үнэхээр их баярлаж байна.

 

  • Монголчууд бүгд таныг эдгээсэй гэж хүсэж байсан. “Анх-Отгон” гэж нэр хүртэл хайрласан. Та энэ нэрний учрыг тайлбарлуулж чадсан уу?

 

  • Эхлээд би энэ нэрний учрыг сайн ойлгоогүй. Эхнийх, төсгөлийнх гэсэн ийм ойлголт, нэршил манай зан заншилд бараг байхгүй. Дараа нь манай орчуулагч дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Коронавирусний  халдвар авсан Монголын хамгийн анхны бөгөөд эцсийн тохиолдол байгаасай гэж билгэдэж өгсөн гэдгийг ойлгоод би харин баярласан. Надад Монголын ард түмний халуун дулаан уур амьсгал энэ нэрнээс маань мэдрэгдсэн. Надад бараг Монголын ард түмэн намайг өргөөд авчихсан юм шиг, монгол хүн болсон юм шиг сэтгэгдэл төрсөн. Харамсалтай нь, би хамгийн эцсийнх байж чадсангүй. Гадаадаас эх орондоо ирсэн монгол хүмүүст маань энэ вирус эерэг гарсан. Гэхдээ би нэг л юманд эргэлзэхгүй бат итгэлтэй байна. ХӨСҮТ-ийнхөө эмч нарт итгээрэй, танай эмч нар үнэхээр мундаг, чадварлаг эмч нар шүү.

 

  • Эмчилгээний туршид монголчууд маш их сэтгэл гаргаж байсан олон үйлдэл байдаг. Жишээ нь, бяцхан охин захиа бичсэн, шар тос хүргүүлсэн гээд. Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамж юу байсан бол?

 

  • Монголчуудын зүгээс маш олон мэндчилгээ, урам зориг өгсөн ил захидлууд бүхий халуун дулаан сэтгэл ирж байсан. Хүүхдүүдийн зурсан зургуудыг надад дамжуулж байсан. Эмч нар миний махан биеийг эмчилж байх хугацаанд монголчууд миний сэтгэлийг эмчилж байсан юм шүү. Тэр бүх хүмүүсийг жагсаагаад хэлмээр байвч их урт жагсаалт гарах байх.

 

  • Анхнаасаа та монгол эмч нарт итгэж байсан уу? Эсвэл үүссэн нөхцөл байдалтайгаа эвлэрсэн үү?

 

  • Намайг энэ өвчтэй гэж оношлогдох үед нутаг руугаа буцах боломж байсан. Манай Элчин сайдын яам хичээл зүтгэл гаргаж ажилласан. Дээрээс нь компанийн зүгээс дэмжлэг үзүүлж, яаралтай онгоцоор буцаах боломжийг олгож байсан. Энэ үед би Монголын эрүүл мэндийн тогтолцоо эмнэлгийн салбарыг ойлгож эхэлсэн байсан. Монголдоо эмчлүүлэх саналыг би өөрөө гаргасан. Энэ итгэл надад аль эрт төрчихсөн байсан. Яагаад гэвэл гурван сарын өмнө би компанийн шугамаар Монгол Улсад ирээд ажиллаж байхад Монгол Улсын Засгийн газар урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн гүйцэтгэж байсан. Бүгд амны хаалтаа зүүж, ариутгал халваргүйтгэлийг маш сайн хийж байсан нь итгэл төрүүлсэн. Гэтэл Европын холбооны улсууд болон ялангуяа манай оронд их тайван, яг юу хийх талаар Францын удирдагчид шийдвэр гаргаагүй тийм үе байлаа. Монголд харин маш сайн арга хэмжээ авч байсан учраас энэхүү өвчлөл далайцтай тархчихаагүй гэсэн таамаг байсан юм. Дараагийн хамгийн гол үлдэх шалтгаан бол Ц.Чинбаяр эмч байсан. Тэр хүний намайг анх өвчлөөд ирж байхад хүлээж авсан хандлага, харилцаа, мэргэжлийн ур чадвар, дээрээс нь англиар ярих чадар нь ямар ч саад бэрхшээлгүй эмч, өвчтөн хоёр хоорондоо бүрэн ойлголцох итгэл өгсөн. Ц.Чинбаяр эмч өөрөө энэ өвчнийг хэрхэн ялан дийлэх талаар их зүйл уншиж судалж байсан юм. Нэг удаа Ц.Чинбаяр эмч Франц эмч нартай цахим хурал хийж байхад манай улсын эмч нар надад “Монгол эмч нартай санал солилцлоо. Монгол эмч нарт чи итгэж болно. Айж сандраад хэрэггүй. Монгол эмч нар дэлхийн хэмжээний мундаг чадвартай юм байна” гэж зөвлөсөн. Энэ бүх үйлдлүүд надад хамгийн том итгэлийг өгчээ. Би гаргасан шийдвэртээ огт харамсахгүй байгаа. ХӨСҮТ бол Монголын халдварт өвчнөөр яг дагнасан мэргэжлийн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч нартай сайн эмнэлэг гэж би хэлнэ. Эмч нар нь хэрхэн яаж халдварт вирусыг эмчлэх, гадагшаа яаж тархаахгүй байх талаар маш өндөр мэдлэгтэй. Яг тэр горимоороо ажилладаг. Би энэ мундаг эмч нараар эмчлүүлсэн нь хамгийн том аз.

 

  • Франц Улсад өнөөдөр байдал ямар байна вэ? Мэдээж таны хайртай гэр бүл Францад байгаа. Гэр бүлийнхэн нь ямархуу байна вэ? Та хамгийн хайртай хүмүүс дээрээ очихоор нутаг буцах гэж  байна. Догдолж байна уу?

 

  • Миний эх оронд нөхцөл байдал хүнд байгаа. Өнөөдрийн байдлаар нас баралт 23 мянгад хүрчээ. Мөн эмнэлэгт нас барахаас гадна өндөр настны асрамжийн газар нас баралт өндөр байна. Үүнийг сонсоод миний сэтгэл зүрх ч шаналж байна. Парис хотын эмнэлэгт миний эхнэр ажилладаг. Эмнэлэг бол хамгийн эрсдэлтэй орчин. Би гэр бүл, эхнэртээ их санаа зовж байна. Эхнэр минь халдвар авбал хүүхдүүд минь ч өвчилнө. Харин азаар шинжилгээнийх нь хариунууд бүгд сөрөг гарсан байна лээ. Эхнэр маань эмнэлэгтээ ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Яг энэ завшааныг ашиглаад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт талархал илэрхийлмээр байна. Намайг өвчтэй байхад Монгол Улсын Гадаад харицааны сайд эхнэр рүү минь утсаар холбогдож, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн байсан. Улсын сайд хүн өөрөө утасдаж, сэтгэлийн дэм өгсөн нь биднийг маш их баярлуулж, сэтгэлийн дэм өгсөн.

 

  • Нийт монголчуудад маань хандаж танд хэлэх үг байгаа болов уу гэж бодож байна...

 

  • Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ хэцүү хүнд үе надад амаргүй байсан ч нэг сайн тал нь би Монголын ард түмнийг илүү сайн таньсан явдал. Тэр хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн гэхэд болно. Та бүхэндээ их баярлалаа.

 

  • Бидний хүсэлтийг хүлээн авч, цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Маргааш эх нутагтаа амар тайван яваад, сайн хүрээрэй. Танд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

 

  • Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.    

ТВ5 телевизийн бэлтгэсэн ярилцлагыг видео хэсгээс үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 53 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin16(213.127.70.214) 2020 оны 05 сарын 05

Сайхан ярилцлага болжээ.Орчуулагч хүүхэн мундаг байна баярлалаа.\nМанайхан хүн муулж суух заваа ядаж хэл сурхад зориулдаг болоосой.

1  |  0
Munkhuu(192.82.74.139) 2020 оны 05 сарын 05

Онцгой байдалд ажиллаж бгаа эмч Чинбаяр ажлаа л хийж бгаа хүн шүү .Өөр эмч байсан ч ингэж л ажиллана,бас баг хамт олон бгаа шүү Чинбаяр гэж нэг л хүн бгаа юм шиг хандах юм баатар болгоно ч гэх шиг...

1  |  0
Зочин(202.179.31.147) 2020 оны 05 сарын 04

Ямар мундаг юм бэ, миний Монголчууд.... сайхан сэтгэлтэй

0  |  0
yuka(202.9.46.126) 2020 оны 05 сарын 05

arai ydaan emchelsen bn uu ugui yu? 3 sariin 10nd uvduud sayahan garsan gedeg chin, barag 2 sar emchilsen. UlaanUdeed ehnii uvdsun 2 Titanii zahiralyudiig 14 honog emchleed gargasan shde, ter eregtei zahiral buur hund bsan shde.

0  |  6
zovhon(202.21.108.220) 2020 оны 05 сарын 05

ene gadaad hariltsaany said ni bas ednii companias tejeelgedeg baih ni

4  |  3
Jrgl(66.181.161.5) 2020 оны 05 сарын 04

Эх оронд минь ахиж бүү ирээрэй !

1  |  7
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 04

Дахиж бусдын нутагт байгаа баялагт битгий шунаж бай. Дахиж халдвар тээгч байхаа боль. Тэгээд байдаг байрандаа очихоор тонилж үз новш гэж чамайг хараал идэг.

5  |  4
Ха(203.91.115.40) 2020 оны 05 сарын 05

Нутагтаа оч амар тайван бай наашаа ухна гэж битгий ирээрэй

6  |  2
Ха(203.91.115.40) 2020 оны 05 сарын 03

Нутагтаа оч амар тайван бай наашаа ухна гэж битгий ирээрэй

1  |  1
Ха(203.91.115.40) 2020 оны 05 сарын 03

Нутагтаа оч амар тайван бай наашаа ухна гэж битгий ирээрэй

1  |  1
Ха(203.91.115.40) 2020 оны 05 сарын 03

Нутагтаа оч амар тайван бай наашаа ухна гэж битгий ирээрэй

0  |  1
Ха(203.91.115.40) 2020 оны 05 сарын 04

Нутагтаа оч амар тайван бай наашаа ухна гэж битгий ирээрэй

0  |  2
Ха(203.91.115.40) 2020 оны 05 сарын 03

Нутагтаа оч амар тайван бай наашаа ухна гэж битгий ирээрэй

0  |  1
Ха(203.91.115.40) 2020 оны 05 сарын 03

Нутагтаа оч амар тайван бай наашаа ухна гэж битгий ирээрэй

0  |  1
Zzzzz(66.181.161.12) 2020 оны 05 сарын 03

Manai emch nar vnheer chadwarlagshvv emch nartaa haluun bayr hvrgie

4  |  1
MONGOL HUN(66.181.161.100) 2020 оны 05 сарын 05

Yariltslaga avaad yah ch yum bilee ene hunees Gadaad bol Mongolchuudiig nohoi shig l uzej bgaa. Bid gadaad l bol burhan shig l uzdegee bolih heregtei. Mongold mungu oloh gej irsen bol Mongolchuudiin durmeer togoldog bolgomoor bn.

14  |  1
Mon(64.119.25.127) 2020 оны 05 сарын 05

Mongolchuudad ehleed uvchin daraa ni uranii zovlon avchrah hun shuu !!!!!!

7  |  0
zochin(66.181.161.112) 2020 оны 05 сарын 05

gehdee ene hvnii kampaniihan hiideg ajlaas bolood mal hvn amitan hortoot bna gesen bizdee iim muuhai ter hordood vhed bga mal genetkiin gajigtai torood vheed bga vr tol malchiddaa tuslaach neg muu gai chirj awchirsan ymiig ondort orgood vhleelde emchilsen bol bolooshde ter mongold bdag kampaniin haagaad zailuulaache \n

4  |  0
Монгол(202.126.89.172) 2020 оны 05 сарын 05

Ураны уурхайг н зогсоо ард түмэн шаардаж бн....хүн мал амьтанд генийн мутаци явагдаж бн

21  |  5
эжх(103.87.255.110) 2020 оны 05 сарын 05

Үхчихэлгүй эдгээд явж байгаа нь яамай даа. \nГэхдээ бас л хариуцлагагүй нөхөр шиг байсан. Харин дарга цэргүүд нь арай л их бөгс долоож дээ. Тэр заваан юмнууд иймэрхүү гадаадуудыг даврааж хариуцлагагүй болгож байгаа нь тодорхой.\nГадаад явдлын яамны сайд нь нэг өвчилсөн францын ар гэр лүү утасдаж байна гэдэг Монгол төрийн нэр хүндийг шороотой хутгаж, жорлонд булшилсан хэрэг байна. Балиар бялдууч долгинуур юм.

22  |  3
к(188.154.4.126) 2020 оны 05 сарын 05

Монгол маань яагаад иймбайдын бэ сайд утасдах ямар хэрэгтэй юм бол. Гадаадад халдвар авсан хүн рүүгээ утасдсан боловуу

16  |  3
Зочин(103.26.195.251) 2020 оны 05 сарын 03

Дахин бүү үзэгд!

5  |  4
Хүн(202.9.46.122) 2020 оны 05 сарын 03

Балай франц өвгөн

0  |  6
Тт(202.55.188.91) 2020 оны 05 сарын 05

Монголын хэдэн пялдага арьснууд минь бид та нар шиг биш шүү...үхлээс аврагдаад газар шороо нутаг усыг минь тайван орхих болтугай

6  |  4
mongol hun(150.129.143.51) 2020 оны 05 сарын 03

ene huniig emchilsen bol bolooshdee nymhuu guai gargaj uguud bdag ni ymar uchir ve. yu gej oilgoh ve

11  |  1
Zochin(103.26.194.91) 2020 оны 05 сарын 05

Ymar europ hun er n ih manj yriatai bdg muuhai bsn ch saihan bnaa gej heldeg \nBitgii huurtsguu ! \nHarin ch hariutslaga tootsoh estoi bsn ym

14  |  1
Corona(103.26.194.91) 2020 оны 05 сарын 02

Bugsiig n dolooh n holgui ymaa araichde

5  |  2
Mongol(176.59.4.246) 2020 оны 05 сарын 02

Pizda mongoliin ard tumen uurtai bn gazar nutgaa uhuulmargui hen ch yriltslaga ogvol muulku hamgiin sain gesniig l helne dotroo yu ch bodoj bgn bilee ingj owdoogui bsn bol haana yu ch hiij bh bsiin mongoliin baylgiig tsolmoh gee l ywj bgaa yaw ch oligtoi bish herwee tiim l surhii ym bol ydaj eh orond mine heregtei zuil hiildee tiim l bayarlaj talarhaad bgaa ym bol uildleerei haruul gj naadhandaa hel guij bn mongoliin ard tumen uurtai bn...

10  |  4
Зочин(66.181.161.85) 2020 оны 05 сарын 04

УРАН ухахаа л больчих. Тэгвэл монголд хариу тус болно.

14  |  2
зочин(103.229.122.127) 2020 оны 05 сарын 03

Асуугаад шахад байхад хариулёан хариулт. Өөрөө үнэн сэтгэлээсээн өгсөн хариулт бишш. Нутагтаа эмчлүүлсэн бол түргэн идгэх байсан гэж бодож байгаа.

3  |  1
bayaraa(202.179.31.25) 2020 оны 05 сарын 03

ter muu Tsogtbaatar ymar pyaldaga lalar we nasaaraa prantsiin bogs dolooj amidarval taarsan pizda shuu

9  |  3
Зочин(176.63.22.227) 2020 оны 05 сарын 04

За яршигооо. Хэт туйлшрах юм. Тeлeвиз нь ч утасдаад л. Дарга нь ч гаргаж өгөөд. Сайд нь ч яриад л. Зарим мангарууд нь ална гэж мэдрэлтээд л. Хоёр туйлд савчсан нийгмийн сэтгэхүй. Бүх л улсад гадаад хүн өвдөж л байгаа эмчилж л байгаа. Байдаг л зүйл. Гавьяа байгуулсан биш.

20  |  3
Рроо(66.181.187.243) 2020 оны 05 сарын 03

Монгол Францтай нийлж уран ухахаар орилолдоод бхын. Монгол аль социализмын үед орос ах нартай нийлж монгол уранаа ухаад гаргаж бсан. Үнэхээр мэлнуууд юм да яаж хөгжинөөөөөөөө Оростой уран ухахаар хөдөлгөөнийхөн нь таг. Францтай ухахаар мал хүн хордоод бна гэд шаагаад бхын. Мөнгө аваад явуулгаар орилолдоод бдым уу юм мэдэхгүй хүмүүсийн тархи угаагаад ард түмнийг талцуулаад бхыма

3  |  6
Good(66.181.187.243) 2020 оны 05 сарын 02

Good

2  |  1
irgen(203.91.115.56) 2020 оны 05 сарын 03

Chinbayr gej yamar emch bnaa ene huniig shagnaj uramshuulmaar bh yum mundag emch yum aa hun bolgon yarij bh yum\n

7  |  0
zochin(202.126.89.43) 2020 оны 05 сарын 03

manaikhan sonin ulsuud shuu...setgel sanaanii demjleg yzyylj bolno tegehdee bur ulsaaraa gargaj uguh shahah yum...nerteigeern toriin odon medal uguuch...uvduul biz edgeree l biz...ooriigoo tusgaarlaagui zorchiliihan hariutslagiig huleelgesen yum uu ????? naadkhaa bish emchilsen emch nar n gavyaatai shuu

13  |  1
Зохиолч Лувсангийн П(66.181.180.189) 2020 оны 05 сарын 02

Энэ газрын хаягийг хараад ойлгосонгүй. Шинэ халдварын тасаг байж. Бас халдварыг дахин сэргээдэг тасаг юм уу?

2  |  1
Анхотгонд(202.126.88.140) 2020 оны 05 сарын 03

ХУДЛАА ЗАЛЬДААД. ТИЙМ Л ҮНЭХЭЭР ТАЛАРХАЖ БАЙГАА БОЛ УРАНЫ УУРХАЙГАА ХАА НОВШОО

7  |  5
Zz(172.58.38.135) 2020 оны 05 сарын 03

Ta nar eniig bish avilgachin Manangiin novshnuudiig haraa.

5  |  1
Жем(172.58.142.232) 2020 оны 05 сарын 03

За тэр Аревагаа аваад яваарай. Тэгээд дахиж битгий буцаж ирээрэй. Улаанбадрах сумын байгал лрчны бохирдолд нөхөн төлбөр өгөөд яваарай. Бон вояж...

9  |  7
fucking france(103.212.116.165) 2020 оны 05 сарын 02

enemuu ym bulgan suultei gedeg shig araasaa baahan uvchin daguulsan baliar har murtei europchuud azuudiig yaj gaduurhaj bga bilee dahij mongold bitii ireerei chi

2  |  6
Tsx(202.9.40.38) 2020 оны 05 сарын 03

Zugeer yvuulaach.buun sur bolchihiin gaviya baiguulsan bish.bid nart naaduul chin ingej handah ni Yu boldoo. Yag unendee bol bid nariin gazar nutag,bidend baih hool undnaas idej uugaad yvj bgaa shdee.genen henegguigeesee bolj bid iim yaduu amidarj bna.

4  |  3
Зочин(64.119.26.24) 2020 оны 05 сарын 03

УРАНы уурхайн асуудлаасаа зугатаагаад явлаа даа.

4  |  2
Иргэн(122.201.31.229) 2020 оны 05 сарын 03

Эх орондоо сайн яваад хүрээрэй. Элэг нэгтнүүдэд минь чадлынхаа хэрээр тусалж дэмжээрэй

7  |  1
A(64.119.27.72) 2020 оны 05 сарын 03

Biee sain bodooroi amjil husie

7  |  0
Ns(59.153.113.88) 2020 оны 05 сарын 02

Emchluulsen tulbur munguu franced bgaa mongolchuudad ugchuureiduu. Ene uguhgui gorgor gar baixlda

1  |  3
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 02

ARD TUMEN GESEN MAL YASAN CH UCHUUKHEN TARKHITAY MAL WE DEE , khuurkhiis

3  |  1
zochin(103.57.92.18) 2020 оны 05 сарын 02

zamdaa bolgoomjtoi yavaarai tanai tiishee nuli korona baugaa shvv.

4  |  0
Зочин(202.9.46.35) 2020 оны 05 сарын 02

Парис хот шүү ккккк

5  |  0
Зочин(66.181.161.95) 2020 оны 05 сарын 03

Дажгүй. Эмнэлгийн ситемийнхээ чадвар, хүчин чадлаар бахархая. Мундаг байна шүү. Фарис гэснээ засчихаарай.

8  |  0
зочин(202.9.40.184) 2020 оны 05 сарын 02

Франц хүмүүст монголчуудыг битгий гадуурх гэж хэлээрэй, сайн мэдээлэл өгөөрэй хө

8  |  0
Ard tume(151.231.99.224) 2020 оны 05 сарын 03

Anh otgon jihshig ohoordood bgaamuu yaagaad bgn tenegthee bolimoor yum . Edgesen bol URAN uhaj gazar nutag suitgesen asuudlaa yariachee. Zugtaad yavj bgaa shd. Odoo uran uhdag ni medegdchihsen barij iduulne geed zugtaj bnsdh.

4  |  7
Зочин(202.9.46.35) 2020 оны 05 сарын 03

Сайн яваарай. Гам маш чухал шүү амжилт

8  |  0
Top