КОВИД 19 I БНСУ-д эдгэрсэн иргэдийн тоо нэмэгдэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол тавдугаар сарын 06-ны 00.00 цагийн байдлаар хоёроор нэмэгдэж, нийт 10806-д хүрэв.

Шинээр илэрсэн хоёр тохиолдол хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Нийт 9333 (+50) иргэн эдгэрсэн бол 255 (+1) иргэн нас барсан.

Одоогийн байдлаар 643095 (+2858) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 624280 (+3705) иргэний хариу сөрөг гарч, 8009 (-849) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1218 (-49) иргэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top