Шар өвсний түймрээс СЭРГИЙЛ!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс өчигдөр /2020.05.05/ шар өвс шатаж байна гэх дуудлага, мэдээллийг хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хоёр га орчим газрын шар өвс, гурван айлын модон хашаа шатсан хэргийг шалгаж байгаа ахж.

Иймд иргэд та бүхэн хуурайшилт ихтэй энэ цаг үед халуун үнс, нурмаа таглаатай саванд хийх, гудамж, талбайгаа цэвэрлэхдээ хог, өнжмөл өвс шатаахгүй, ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулъя.

Монгол хүн та болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top