УИХ-ын өнөөдрийн /2020.05.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн томилох, зөвшилцөх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Т.Бадрал нь 1966 онд төрсөн, 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр 2013 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгссөн. Мөн 2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй.
2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга, 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
ene odoo you hiih um boloo