Шахмал түлшний борлуулалтад ногдох НӨАТ-ыг чөлөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.05.07/ хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа.

Ингэснээр "Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлж байна.

Өөрөөр хэлбэл, нэг тонн сайжруулсан шахмал түлшний иргэдийн гар дээр очих үнэ 15.0 мянган төгрөгөөр, нийслэлийн гэр хорооллын иргэдийн өрхийн зардалд түлшний үнийн нөлөөлөл нэг жилийн хугацаанд 9.0 тэрбум төгрөгөөр тус тус буурна гэж тооцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top