УИХ-ын чуулган энэ долоо хоногт завсарлана

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлах аж. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийг баталж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэж, эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл зэрэг 20 орчим хууль, тогтоолын төслийг баталсан байна.

Үүнээс гадна хүлээгдэж байсан Элчин сайдуудыг томилох, Монголбанкны Тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгчийг томилох, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэх мэт албан тушаалтай холбоотой хэд хэдэн асуудлыг шийдсэн байна.

УИХ-ын сонгууль ойртож байгаа тул энэ долоо хоногийн сүүлээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорно. Иймд УИХ-ын чуулган завсарлангуут гишүүд сонгуульт ажилдаа шамдан орох нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top