УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар өчигдөр /2020.05.11/ мэдээлэл хийлээ.
Тэд 2019 оны дөрөвдүгээр сард Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томилогдмогц авлига, албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Эдгээр уг асуудлаар Улсын ерөнхий прокурортой уулзаж, хэрэг шийдвэрлэх ажлын явцын талаар авсан мэдээллийнхээ талаар ярьсан юм.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авлига, албан тушаалын хэргийг шалгах ажлын явц, нэг жилийн өмнөхөөс нэлээд өөрчлөгдсөн байна. Хэрэг бүртгэх байгууллага дээр замхарч, хаагдсан байсан хэргүүд задарч, 40 хэрэг болж, дийлэнх нь шүүхэд шилжсэн байна. Монгол Улсын хууль хяналтын байгууллага хэнээс ч хамааралгүй ажиллах ёстой. Хэн нэгнийх хилсээр шийтгэж болохгүй, хэн нэгэн ял завшиж болохгүй гэсэн зарчмаар ажиллах ёстой. Банк, уул уурхайн компаниуд болон МАНАН бүлэглэлийг тойрсон хууль бус үйлдлүүд үнэхээр бодитой гэдгийг ЗГХЭГ-ын даргаар ажиллах болсон сүүлийн нэг жилийн хугацаанд сайн ойлгож авлаа. Магадгүй би Монгол Улсад хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байх. УИХ-ын сул гишүүнээр ажиллаж байхдаа энэ бүлэглэлүүдтэй хэн хэн холбоотой вэ гэж боддог байсан. Нэг жилийн дараах миний дүгнэлт бол энэ бүлэглэлтэй хэн холбоогүй үлдсэн бэ гэдгийг хайх хэмжээнд хүрсэн юм байна. Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн үед худалдааны ямар компаниуд ажиллаж, хаана ямар үл хөдлөх хөрөнгүүд болсон бэ гэдэг нь ил болсон. Энэ хэргийг Засгийн газар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Удахгүй сонгууль болно. Та бүхэн ажиглаад байгаарай. Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшиж байна. Тэр хүмүүс ард түмнээр дэмжүүлж, ард түмнээр хайрлуулж, энэ долоо хоногийн сүүлчээр нэр дэвших эрхээ авна. Нэр дэвших эрхээ авчихвал хуульд зааснаар тэднийг шалгах боломжгүй болно. Хэрэв УИХ-ын гишүүн болбол дахин дөрвөн жил хэрэг гацна. Тэр дөрвөн жилд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна. Яг ийм зүйл рүү явж байна” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр хуурамч нотлох баримт материал бүрдүүлж Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт ял тулгаж, эрүүдэн шүүх замаар гурван шатны шүүхээс ял оноосон. Хууль хяналтын байгууллага эрүүдэн шүүсэн гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тодорхой албан тушаалтан, тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч гэх мэт найман этгээдийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд шилжээд найман сар гацаж байгаа. Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх замаар хилсээр хэлмэгдүүлсэн нөхдүүдэд ял оноох шүүх хурал Төв аймгийн шүүхэд тавдугаар сарын 20-нд болно. Шүүхийн шийдвэрийн талаар эсэргүүцэл бичихээр бэлдэж буй талаараа прокурор мэдээллээ. Авлигатай тэмцэх газар Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Б.Хурц иргэдийг дээрэмдсэн, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн гэх хэргийн мөрөөр байцаалт явагдаж байна. Төрийн банкнаас 20 тэрбумыг авсан хүмүүс мөнгөө буцаан төлж, улсыг хохиролгүй болгосон гэсэн мэдээллийг Улсын ерөнхий прокурор өглөө” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 9 )
60-н тэрбум гэж солиорхоо больвол таар на?! Наадах чинь МАН-аа удирдаж орсон жанжинаа намнаж хийж бүтээсэн 65-н суудал автлаа зүтгэсэн хүмүүсийг намнах, ерөнхиылөгч болохын төлөа ард түмний толгойг эргүүлэхийн тулд зориуд зохион байгуулсан одоо цагийн Лхүмбийн хэрэгшдээ!? Ц.Сандуйг цагаатгах хэрэгтэй!?
60-н тэрбум гэж солиорхоо больвол таар на?! Наадах чинь МАН-аа удирдаж орсон жанжинаа намнаж хийж бүтээсэн 65-н суудал автлаа зүтгэсэн хүмүүсийг намнах, ерөнхиылөгч болохын төлөа ард түмний толгойг эргүүлэхийн тулд зориуд зохион байгуулсан одоо цагийн Лхүмбийн хэрэгшдээ!? Ц.Сандуйг цагаатгах хэрэгтэй!?
60-н тэрбум гэж солиорхоо больвол таар на?! Наадах чинь МАН-аа удирдаж орсон жанжинаа намнаж хийж бүтээсэн 65-н суудал автлаа зүтгэсэн хүмүүсийг намнах, ерөнхиылөгч болохын төлөа ард түмний толгойг эргүүлэхийн тулд зориуд зохион байгуулсан одоо цагийн Лхүмбийн хэрэгшдээ!? Ц.Сандуйг цагаатгах хэрэгтэй!?
Тэгээд хэн хэн хэргээ нуухын тулд нэр дэвшиж байгаа юм бэ. Тодорхой нэр усыг нь хэлчих. Эсвэл уул уурхайн компанитай нөхдүүд юм уу. Хэн юм бэ. Нэг нь Хурц болж таарлаа. Бусад нь хэн юм бэ. Хуулийн байгууллагын удирдлагууд дарамталсан гээд байсан. Тэд бас хэн хэн бэ. Хуулийн байгууллага гэвэл Цагдаа Прокурор, Тагнуул, шүүх гээд хэлхэн юм байгаа биз дээ. Дандаа оньсого таалгаад байхаар ард түмэнд нэр, усыг нь хэлчих Оюун-Эрдэнэ сайд, гишүүн нээ
Shudarga zaluuchuudiig demjih heregtei.manangiin yldegdel dahin unduuhuur charmaij baigaa.gemt heregtnyydiig dahin songohgyigeer shyyh heregtei.shyyhed nen dariu onc baidal zarlaj heregtei.manang byrmusun darah temcliig ervhimjyylye
ОЮУНЭРДЭНЭ НАРЫН ХЭРЭГ УДАХГҮЙ НАЯ БОЛЖ ЗАДАРНА !!! ТИЙМ УЧИР ЭД ҮХЭН ХАТАН УИХ - РУУ ХАМГААЛАЛТАНД ОРОХООР УЛАЙРАН ЗҮТГЭЖ БАЙГАА !!!
энэ ёстой шал худлаа баньд
Төрийн банкнаас 20 тэрбумыг авч үргүй цацсан хүмүүс бас хаанаас мөнгө хулгайлсан бол доо. Гинжин хэлхээ нь тасраагүй л байгаа даа.
400 сая болчоогүй нь яамай