БАЙНГЫН ХОРОО: Цар тахлын үед хяналт тавих ТҮР ХОРОО байгууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.12/ хуралдаанаар цар тахлын үед хяналт тавих Түр хороог байгууллаа.

Энэхүү Түр хороо нь бүх байнгын хорооны дарга болон УИХ дахь нам, эвслийн төлөөлөл багтах аж.

Учир нь, чуулганы нэгдсэн хуралдаанаар Цар тахлын эсрэг хуулийг баталсантай холбогдуулан төсвийн эрхийг Улсын Онцгой комисс болон Засгийн газарт олгосон байдаг. Тэгвэл дээрх Түр хороо нь цар тахлын үед зарцуулж байгаа хөрөнгө төсөвт хяналт тавих, хуулийн хүрээнд явж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top