Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2020.05.06-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэр шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн билээ.
Энэ дагуу эхний ээлжид ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутан болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор өнөөдөр (2020.05.13) эх орондоо ирж байна. Тэднийг хүлээж авах ажлыг Улсын Онцгой комисс болон Батлан хамгаалах яам хамтран гүйцэтгэж байна.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Оросын Агаар, сансрын хүчний ИЛ-76М цэргийн тээврийн гурван онгоцоор 300 гаруй сонсогч, оюутнууд эх орондоо ирж байгаа бөгөөд эхний онгоц 13:15 цагийн орчимд газардлаа. Удахгүй дахин хоёр онгоц бууна.
ОХУ-д сурч байгаа сонсогч, оюутан, зэвсэгт хүчний алба хаагчид нийлсэн 340 орчим хүнийг ОХУ-ын армийн тусгай үүргийн гурван онгоц хүргэж ирж байгаа ба Батлан хамгаалах яам Улсын Онцгой комисстой хамтран эдгээр цэргийн алба хаагч болон сонсогчдыг хүлээж аван, Онцгой комиссын журам, чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх болон тусгаарлах ажлыг хамтран гүйцэтгэнэ.
БХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан "Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга гаргасны дагуу ОХУ-ын батлан хамгаалах яам ийнхүү богино хугацаанд өөрийн зардлаар монгол сонсогч, оюутнуудыг эх оронд маань хүргэж ирлээ. Энэ бидэнд том тус. Монгол, Оросын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцааг илэрхийлсэн, хоёр улсын Батлан хамгаалах сайдууд хамтран хилийн чанадад сурч байгаа сонсогчдын эрүүл мэндийн төлөө хийж буй чухал алхам" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 9 )
Sonin ulsuud shuu Orosuud neg ih tom gurenii bodlogotoi deerengui ium shig hernee Mongolchuudad hezee ch hun charaa haramladaggui ulsuud. Manaihan l dawraad iluu dutuu ium huuli busaar hiideg bolohoos,
ОХУ-ЫН БХ-ЫН САЙД ОХУ-БААТАР АРМИЙН ГЕНЕРАЛ С.ШОЙГУ ТАНЫ ТУШААЛААР ОХУ-Д СУРЧ БАЙГАА ЦЭРГИЙН СОНСОГЧИД ОЮУТНУУДЫГ ЦЭРГИЙН ОНГОЦООР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВЧИРЧ ӨГЧ БАЙГААД АХМАД ДАЙЧИНЫ ХУВЬД МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙНА.ОРОС УЛС ОРОСЫНАРД ТҮМЭН МАНАЙ УЛСЫН ЭРТНИЙ ҮНЭНЧ АНД ХОЛБООТОН БАЙСАН БАЙСААР Ч БАЙГАА.ДАЙНЫ ЦАГТ ЦУСАА УРСГАН МОНГОЛЫГ ХАМГААЛЖ ЭНХИЙН ЦАГТ БҮТЭЭН БАЙГУУЛАХ ИХ ҮЙЛСЭД ОРОС УЛС ОРОСЫН АРД ТҮМНИЙ ТУСЛАЖ ИРСЭН ҮНЭЛЖ БАРШГҮЙ АЧ ТУСЫГ МОНГОЛ УЛС ТӨР ЗАСАГ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ.ХОЁР ОРНУУДЫН НАЙРАМДАЛ ЦУСААР ГАГНАГДСАН БИЛЭЭ.1921.1939.1945 ОНЫГ САНАЦГААЯ ДУРСАН ХҮНДЭТГЭЦЭЭЕ.ТУСАЛЦГААЯ.
БХЯ-Сайд болон удирирдах бүрэлдэхүүн гүн талархал илэрхийлье!\nМаш их баярлалаа. Амжилтын дээдийг ерөөе!.
НИСГЭГЧ НАРТ НЬ АВДАР ЧИНГИС АРХИ ДАРУУЛГА ОРУУЛААД ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. СЭТГЭЛ ШҮҮ. ЯМАР МӨНГИЙГ НЬ ТӨЛЖ ДИЙЛЭХ БИШ.
ОХУ өөрсдөө хүнд байсан ч тусламж хүнлэг харилцаа нь үргнлжилсээр Хятад давхиж очиж хонь өгсөн төрийн тэргүүн харж байгаа биз
Миний хайр эх орондоо ирлээ. Бүгд эх орондоо тавтай морил
demiirekhee boliod zugeer medee unshchikhaj suraach , lalar mini , tsergiin , irgenii nisekh gedeg chini tusdaa baydag yum , mal mini , khutsaad l pizda
баярлалаа.Гадны орнууд иргэдийг нь үнэ төлбөргүй эх оронд нь авчирч өгч байхад.манай МИАТ иргэдээ шулж тийзний үнээ хэд дахин нэмж байгааг анхаараарай
Orsod uvchilult hvnd baidald orchihson .Mongolchyyd mini setgeliin rys heregtei .Ene said hariu barih heregtei dee .