ОХУ-д суралцаж буй цэргийн сургуулийн монгол сонсогчид өнөөдөр (2020.05.13) эх орондоо ирлээ. Тэднийг Оросын армийн тусгай үүргийн гурван онгоцоор Улаанбаатарт хүргэж ирэв. Нислэгийн бүх зардлыг ОХУ-ын тал гаргажээ.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар 2020.05.06-нд цахим уулзалт хийх үеэр шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлаар Н.Энхболд сайд Оросын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн бөгөөд энэхүү хүсэлтийг Оросын Батлан хамгаалах яам нааштайгаар шийдвэрлэж, ийн монгол оюутан, сонсогчид болон Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим алба хаагчдыг коронавирусний халдварын үед баримтлах бүх журам, дүрмийг хатуу сахин, тээвэрлэн авчрав.
Оросын Агаар, сансрын хүчний ИЛ-76М цэргийн тээврийн гурван онгоц 13:15 цагаас эхлэн "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудалд газардав. Гурван онгоцоор нийт 340 хүн ирсэн ба Батлан хамгаалах яам Улсын Онцгой комисстой хамтран эдгээр цэргийн алба хаагч болон сонсогчдыг хүлээж аван, Онцгой комиссын журам, чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх болон тусгаарлах ажлыг хамтран гүйцэтгэнэ.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
БХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан тусгай үүргийн нислэгийг "Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга гаргасны дагуу ОХУ-ын батлан хамгаалах яам ийнхүү богино хугацаанд өөрийн зардлаар монгол сонсогч, оюутнуудыг эх оронд маань хүргэж ирлээ. Энэ бидэнд том тус. Монгол, Оросын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцааг илэрхийлсэн, хоёр улсын Батлан хамгаалах сайдууд хамтран хилийн чанадад сурч байгаа сонсогчдын эрүүл мэндийн төлөө хийж буй чухал алхам" гэж тодорхойлсон юм.
Орос орон коронавирусний халдварын улмаас дотооддоо нөхцөл байдал хүнд байгаа. Хэдий тийм боловч Монголын талын хүсэлтийг хүлээн авч, цэргийн сургуулийн сонсогч, алба хаагчдыг эх оронд нь хүргэж ирсэнд батлан хамгаалах салбарын хамт олон, цэрэг, дайчид талархалтай байна. Оросын армийн онгоц дөнгөж сая нутаг буцлаа.
Гэрэл зургийг Д.Амаржаргал
Сэтгэгдэл ( 43 )
Үнэгүй юманд нугасгүй. Онгоц дүүрэн вирус авчирсан ч падгүй. Шойгу ахдаа хэлж байгаад эртхэн авхуулчихгүй яасийн? Хилийн цэргийн сургуулийн хүүхдүүдээ ядаж авахуулмаар байна ш дээ. Адилхан курсантууд!
56 коронатай сонсогч авчирч Монголд хаялаа. Баярлалаа Корона бөмбөг хаясанд гэх үү?
Спасибо вам Уважаемый С.С. Шойгу всего найлучшего
Ранг өндөр сайд болон орос ахан дүүсдүү баярлалаа.
Тува гаралтай хүн гэсэндээ цус нэгт монголчууддаа тус хүрэгжил байндаа
Орос Улс өөрөө туйлын хүнд байдалд байгаа.Эх орны дайны үед ...бид бие биедээ тусласан. Одоо орос ах нартаа туслах хандивын аян өрнүүлье. Монголчууд аа.\n\n
Браво Энхболд, Шойгу
баярлалаа С.Шойгу сайдаа
Oros ah nartaa bayarlalaa.oros ah nar cag yamagt manai ulsad tuslamj yzyylseer irsen. Erosion ard tymend cag yrgelj talarhah estoi.
bas dund ni darga nariin huuhduud
oros ah nartaa bayarlalaa. zamiin zardaliinhaa taliig ogoorei gej mongoliin tal helsen gesen dee. uneheer ah nar une tolborgui hurgej irsen bol manaih .... bolimoor shuu
Спасибо большое
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд маш сайн ажиллаж байгаа. Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаа маш сайн жигдэрч байна. Энэ салбарын гадаад харилцаа их сайн явагдаж байна. Ялангуяа ОХУ, Хятад, АНУтай сайн байна
Спасибо Россия! Вечная дружба!!!
спасибо ВАМ
Belegee ugsnu tegeed. Ongotsond hiiged
Амжилт хүсье
Орос ах нартай баярлалаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

Batlan hamgaalahiin said daa bayrlalaa olon ger bul taivan honoh ym bn tand amjilt husii
Mash zov! Odoo butsahdaa hunsnii bolon busad tuslamjiin zuilsiig achaad yavna shu de. Jisheelbel hyatadaas ilgeesen zuils bolon mongoloos hangaj baigaa zuilsiig bituu achaad yavj bolno. Good management!
Хүний хуучин нь гэж энэ дээ. Баярлалаа орос андууд минь. Хаана байна тэр бидний дууриах гээд зүтгээд байдаг бусад улсууд

Спасибо большое Россия, Спасибо большое Шойгу
Баярлалаа орос андууд минь.
Огромное спасибо Шойгу !!!\nСпасибо Россия !!!\nМы вечные соседи и великие Друзья !!!!!!
Thank you Russia !!!!
Сергей Шойгу молодец, спасибо вам большой.
Мундаг сайдад амжилт хүсье\n
1talaas eh orond ni awchirch bga ni shn zuil ch gsen batlan hamgaalah hil hamgaalah gj yalgaj uldeesend durgui hurlee adilhan tangarag orgoson aawiin howguudiig yalgah hereg bsanuu erhem saidaa bugd eh orniho toloo tangarag orgoson humuus
Thanks Russia
Thanks Russia