А.Амбасэлмаа: Залуусаа хурдан авчирч, эмчилж байгаа нь талархууштай

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржлаа. Ажиглалтад байсан хүн төрлөө гэсэн үг. Түүнээс хоёр удаагийн сорил авахад сөрөг хариу гарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэн, ОХУ-аас ирсэн 18 иргэнээс коронавирус илэрсэн" гэж мэдээлсэн билээ. 

Өчигдөр ОХУ-д сурдаг цэргийн сургуулийн 340 гаруй оюутан, сонсогчид болон цэргийн зарим алба хаагчид ОХУ-ын армийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Халдварын аюултай бүсэд байсан монгол оюутнуудаа эрсдэлтэй газраас тээвэрлэн авчирч, эмчилгээ, тусгаарлалтад шуурхай хамруулж байгаа нь сайн хэрэг юм. 

Халдвар авсан сонсогчдын биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. 

-ОХУ-аас ирсэн сонсогчдыг хэрхэн тусгаарлаж байгаа вэ?

-Гадаадаас ирж байгаа хүмүүсийг "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудал, "Алтанбулаг" боомтод МХЕГ, ОБЕГ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ялгаж авдаг. Хилийн нэвтрэх цэг дээр шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарладаг. Байруудад авч буй хүмүүсийг нэг нэгээр нь байрлуулж байна. Эрсдэлтэй голомтот нутгаас ирж байгаа учраас хүн бүрийг анхаарал тавьж тусгаарлах ёстой. Өчигдөр манай хүмүүс шөнийн 03 цаг хүртэл ажиллаж, 375 хүнээс шинжилгээ авсан. Зарим шинжилгээний эцсийн хариу гараагүй, шинжилгээ тандалт судалгаа үргэлжилж байна. Сая урьдчилсан байдлаар 18 хүний шинжилгээний хариу эерэг гарсан.

Хөнгөн өвчлөөд ирсэн залуучуудаа эх орондоо авчран, эмчилж байгаа нь талархууштай хэрэг тул ард иргэд уужуу тайван хандаж, хүүхдүүдийнхээ сэтгэл санааг дэмжихийг хүсье.

Хүүхдүүд эх орондоо ирээд оношлогдож байгаа нь бас сайн зүйл шүү. Тэдний биеийн байдал гайгүй, зарим хүнд шинж тэмдэг илэрч эхлээгүй байна.

-Тусгаарлалтад байгаа эмэгтэй өчигдөр амаржсан. Ээж охин хоёрын биеийн байдал сайн уу?

-Жирэмсэн эх хоёр удаа шинжилгээ хийлгэхэд хоёулаа сөрөг гарсан. Хяналтад ороод 14 хонож байсан эмэгтэй өчигдөр амаржсан. Судалгаанаас харахад жирэмсэн эхээс төрсөн хүүхдэд халдвар дамжих нь бага гэдэг мэдээлэл бий. Тухайлбал, Ухань хотод гурван жирэмсэн эмэгтэй амаржихад хүүхдүүд бүгд эрүүл байсан. Европт хоёр төрөлтийн нэг нь эерэг гарсан. Эерэг гарсан нярай 14 хоног эмчүүлээд эдгэсэн байсан.

ХӨСҮТ-д амаржсан эх, хүүхдийг бид үргэлжлүүлэн хянаж байгаа. Манай халдвартад халдвартай эхийг төрүүлдэг төрөх тасаг байдаг. Тэнд халдвартай эмэгтэйчүүд төрдөг. Өчигдөр амаржсан эх өмнө нь 14 хоног тусгаарлалтад байсан. Үргэлжлүүлээд долоо хоног бидний хяналтад байна.

Өнөөдөр Истанбулын онгоц буулаа. Дахин 179 зорчигчийг манайхан тусгаарлалтад авч байна.

-Эмч нарын хүрэлцээ хангалттай бий юу?

-Одоогийн байдлаар эмч нарын хүрэлцээ хэвийн байгаа. Ачаалал нэмэгдвэл дараагийн төлөвлөлтийнхөө дагуу явна. М

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, энэ халдвар нь шинэ халдвар тул нууц үе нь тодорхойгүй. 14-28 хоногийн хугацааг "нууц үе" гэж үзэж байгаа учраас бид 21 хоног танддаг ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
UB irgen(64.119.20.229) 2020 оны 05 сарын 14

edgesen humuus suvilagch emch nartaa tuslaltsaa uzuuleh estoi tiim um haragdahgui baigaa shu anhaarna humuusee

0  |  0
DR. ADITYA(105.112.99.55) 2020 оны 05 сарын 14

Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн д

0  |  0
Top