Д.Нямхүү: Коронавирусний 19 тохиолдол НЭМЭГДЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.14/ ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржлаа. Ажиглалтад байсан хүн төрлөө гэсэн үг. Түүнээс хоёр удаагийн сорил авахад сөрөг хариу гарсан.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэн, ОХУ-аас ирсэн 18 иргэнээс коронавирус илэрлээ. Эхний шинжилгээ авснаас 14 хоногийн дараа вирус илэрч байгаа нь 21 хоногийн тусгаарлалт зөв гэдгийг харуулж байна.

Өнөөдрийн байдлаар 132 хүн ажиглалтад байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн. Одоо хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарахад бэлэн болсон. Нэг шинжилгээний хариу сайжирвал эмнэлгээс гаргана. Энэ дашрамд эмчилгээний үр дүн, тактик сайн байна гэдгийг хэлье" гэлээ.  

Өчигдөр ОХУ-д сурдаг цэргийн сургуулийн оюутан, сонсогчид болон цэргийн зарим алба хаагчид ОХУ-ын армийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Халдварын аюултай бүсэд байсан монгол оюутнуудаа эрсдэлтэй газраас тээвэрлэн авчирч, эмчилгээ, тусгаарлалтад шуурхай хамруулж байгаа нь сайн хэрэг юм. 

Өнөөдрийн байдлаар ийн 19 хүний шинжилгээ эерэг гарснаар Монголд коронавирусний халдвар зөөвөрлөгдөн ирсэн 61 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гүнжээ(119.40.98.177) 2020 оны 05 сарын 14

иргэдээ авалгүй яах юм бэ. энэ засгийн газарт талархах хэрэгтэй

0  |  0
Зочин(66.181.161.4) 2020 оны 05 сарын 14

Яанадаа Нямхүү минь. Улс орны төлөө санаа зовох мэдрэмжээ алдлаа. Хуц Ухнан тэргүүнт удирдагчид өөрсдийн тааллаар л шийдвэр гаргана. Харин өөрт чинь санаа зовж суудаг боллоо. Чи минь эрүүл энх байж үз дээ, ядаж.

0  |  0
z(103.212.119.196) 2020 оны 05 сарын 14

4 zam olon huliin gazar tusgaarlahaa boliocheeeeee

2  |  0
Зочин(202.55.188.37) 2020 оны 05 сарын 14

Хүний газар иргэнээ авах ёстой зөв

0  |  0
Зочин(202.55.188.37) 2020 оны 05 сарын 14

Хүний газар иргэнээ авах ёстой зөв

0  |  0
Зочин(202.55.188.37) 2020 оны 05 сарын 14

Хүний газар иргэнээ авах ёстой зөв

0  |  0
зочин(203.91.116.118) 2020 оны 05 сарын 14

Яахав ээ,, ИРгэдээ авалгүй яахав,,,Хүний газар өвчин нь хүндрээд амь насаа ч алдах байсан юм бил үү,,,,Засгийн газар сайн байна аа,, Хүний нутагт өвдсөн, мөнгөгүй болсон, ядарсан иргэдээ авчирч байгаа нь маш сайн байна. Одоо сайн эмчилж, сайн тусгаарлах ёстой.

1  |  0
Дорта(64.119.23.76) 2020 оны 05 сарын 14

Долийсон фсда минь өөрийгөө битгий магтаад бай . УОК-д хэл яахлаараа хотын төвд ТТГ-ын дарга Гэрэлийн буудал Тоёоко Инн-д тусгаарлаад байнааа

1  |  1
Top