С.Диордица: Монголчуудад ДАРХЛАА ТОГТСОН гэдэг ойлголт БУРУУ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Суурин төлөөлөгч С.Диордица коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ

ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица "Жил бүрийн 11, 12 дугаар сард томуугийн халдвар гардаг бөгөөд иргэдийн дунд “Монголчууд өмнө нь коронавирусний халдвар авч, хэдийн дархлаа тогтсон” гэсэн мэдээлэл бий. Энэ бол худал, буруу ойлголт юм. Монголчуудад коронавирусний дархлаа тогтоогүй байгаа. Өчигдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 98 болсон бол Монгол Улс дотооддоо халдвар тарах эрсдэл өндөр хэвээр байгаа гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. 

Иргэд худал мэдээлэлд автаж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг хүсье. Худал мэдээлэл коронавирусээс илүү аюултай. Монгол Улсын ЭМЯ, ДЭМБ-ын зүгээс гаргаж буй баттай эх сурвалжаас мэдээлэл авч байхыг хүсье.  

Одоогийн байдлаар бидэнд вакцин байхгүй учир хамгаалалтын арга хэмжээг хүн бүр хатуу сахиж, энэ хэцүү цаг үеийг хамтдаа туулж гарах ёстой. Эцэст нь би өөрийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэмээр байна. 

Шинэ төрлийн коронавирус нь 4-5 жилийн хугацаанд дарагдах байх гэсэн таамаглал бий. Вакцин 12-18 сарын дараа гарна гэсэн тооцоолол байна. Удахгүй Монгол Улсад парламентын сонгууль болно. Энэ үеэр урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч, сонгууль эрсдэлгүй болоход дэмжлэг үзүүлж ажиллана" гэлээ. 

Короновирусээс сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг тогтмол дагахыг ДЭМБ зөвлөж байна. 
 

  • Хүн бүр гараа тогтмол угаах
  • Ханиаж, найтаахдаа амаа таглах
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Олон нийтийн газарт зай барьж явах

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(46.94.150.49) 2020 оны 05 сарын 16

Mongolchuud darhlaatai bolooguig buh hund Esreg bietiin sudalgaa hiij baij l garna. Ter sudalgaag hiigeegui bol yugaa medej ingej helj bnaa. Bas neg Fakenews. manai arai ene balaigiin ugend orood hamag shiidweree gargaad bgaan bish biz dee!!!

1  |  0
Lkhagva(192.82.72.182) 2020 оны 05 сарын 15

Arhi ih uuna ih hereldene uurtai hun ih bolson zugaa tsengel ih huunu er ni mash zambaraagui shuu iimd neg korona orj irvel tarchig ediin zasag diilehgui ee Mongolchuudaa

0  |  0
irgen(31.165.213.71) 2020 оны 05 сарын 15

baruuniihnii, amerik hog novsh iddeg bolson hyn byr ayultai l gej bod byh ovchinii yyr

0  |  0
Lkhagva(192.82.72.182) 2020 оны 05 сарын 15

Suuliin jiluuded Mongolchuud mash buruu hoolloj baigaa undesten bur uuriin gesen hooloo idej tsag uurtaa tohirson hool ideh shaardlagatai iimees darhlalaa mash muu bolson \n\nArhi ih uuna\nUntah tsagtaa untahgui\nHeruul ataa chutuu shunal horsol ih baigaa neg uls dayaaaras stresstei iimees beg orood irvel tsrchig ediin zasag diilehgui \n\nBas ajil hiideggui ard tumen hiivel madh ajil baigaa

1  |  0
Top