ОХУ-аас ирсэн 37 иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.05.16/ ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр гурван лабораторид нийт 238 хүнд шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 26 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Харин ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 15-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37-гоос нь вирус илэрлээ. Тэднийг ХӨСҮТ рүү авчрах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 78 хүн эмчлэгдэж байна"  гэлээ. 

Ийн дахин 37 хүнээс халдвар илэрснээр Монголд батлагдсан буюу зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний тохиолдол 135 боллоо. 

БИЧЛЭГ ҮЗЭХ

 

Top