Шведэд байгаа монгол иргэн ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНД шилжжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өнөөдөр Монгол Улсад коронавирусний халдвар авсан хүний тоо нэмж 37 илэрснээр зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдол 135 болсныг мэдэгдсэн. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 78 хүн хэвтэж байгаа ба 17 нь хүндэвтэр, 39 нь дунд зэрэг, 22 нь хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй байгаа юм. 

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр гадаадад амьдарч байгаа 30 гаруй иргэн коронавирусний халдвартай нь тогтоогдсон ба тэд Монгол руу холбогдож, зөвлөгөө авч байгаа.

Тэгвэл ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр Швед улсад амьдардаг нэг гэр бүлийн хоёр хүн коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтсэн ба нэгийнх нь биеийн байдал маш хүнд буюу эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратад оржээ. 

Монголын талаас эмч, сувилагч, албаны хүмүүс тухайн иргэдийн гэр бүлтэй холбогдож, мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.  

 

Top