Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр нэг оюутан эдгэрч, 14 хоногийн ажиглалтад шилжлээ. Туркийн хоёр иргэний ажиглалтын хугацаа дуусаж, гэртээ гарлаа. ОХУ-аас ирсэн нэг оюутнаас давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ" гэв. Ингэснээр Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдол 136 боллоо. 115 тохиолдол нь одоогоор эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )