“КОВИД 19”-ийн ТОДОТГОХ ТООНУУД

2020 оны 05 сарын 17

Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирус өвчний нөхцөл байдал дэлхийд болон Монгол Улсад хэрхэн өөрчлөгдсөнийг дараах тоонуудаас харна уу.


ДЭЛХИЙД

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархаад байна.

Халдварын нийт тохиолдол 4.716 саяд хүрлээ.

Нас баралт 312 мянгад хүрэв.

Эдгэрсэн хүний тоо 1.8 сая боллоо.

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд уг өвчнөөр 95 мянган хүн өвчиллөө.

Нас барагсдын тоо өмнөх өдрөөс 1300-гаар буурлаа.

МОНГОЛД

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын лабораториор батлагдсан нийт тохиолдол 136 боллоо.

2020.05.16-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид нийт 156 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал,

Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторийн (137) шинжилгээ:

 

  •  ОХУ-аас ирсэн 111 хүн
  •  Орхон аймагт тусгаарлагдсан 9 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 хүн
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 92 хүн
  • Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн 2 лабораторийн (19) давтан шинжилгээ:

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүн

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 10 хүн

Улсын нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 1 сорьцонд шинжилгээ хийхэд "Ковид-19" халдварын нэг тохиолдол илэрчээ. Тухайн тохиолдол нь ОХУ-ын Цэргийн сургуулиас ирсэн оюутан байна.

Мөн өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 оюутан эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн Турк улсын 2 иргэний тусгаарлалтын хугацаа дуусч, өнөөдөр эх орондоо буцахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 204 хүн тусгаарлагдаж байна. Үүнээс 115 нь эмчилгээ, 89 нь хяналт ажиглалтад байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 115 хүнээс 23 нь биеийн байдал хүндэвтэр, 92 нь дунд зэрэг байгаа аж. Мөн 8-12 насны таван хүүхэд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.27.112) 2020 оны 05 сарын 17

gadnaas chun avchirchaa zogsoo, bid yaachiin ???, chun bisch umuu ??? chaldvar avchaas aij bna.....

0  |  0
Su ah(202.179.25.193) 2020 оны 05 сарын 17

За гурилдав аа бас нийгэмд алдаж эрслэлд оруулав аа бас буруу зөрүү эм өгч хүн алав аа бас хариуцлага алдаж гэр бүлдээ халдаав аа бас уйдаж залхаж сонор сэрэмж алдав аа захилаа шүү

0  |  0
Top