Улсын онцгой комисс маргааш буюу тавдугаар сарын 18-нд Энэтхэгийн Дели хот руу тусгай үүргийн онгоц нислэг үйлдэж, Монгол Улсын иргэдээ авчрах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дели хотод 190 гаруй монгол иргэн тусгай үүргийн онгоцоор нутагтаа ирэх хүсэлт гаргасан гэж мэдэгдсэн.
Энэтхэг улсад коронавирусний халдвар зарим газарт өндөр байгаа бол харьцангуй цөөн тохиолдол илэрсэн хотууд ч бий. Тус улсад коронавирусээр амиа алдагсдын тоо 3000 дөхөж байна. Коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтоох шийдвэрийг анх гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 3-н хүртэл мөрдөхөөр гаргасан. Улмаас 3-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл сунгасан юм. Энэ удаад хөл хориог хэсэгчлэн цуцлахдаа дотоодын агаарын тээврийн үйлчилгээг сэргээнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Ер нь бол Дели хот олон улсын нислэг үйлдэгддэг тул зөвшөөрөл авахад харьцангуй хялбар. Нислэгийн зөвшөөрөл ойрын хугацаанд гарна гэдгийг Л.Мөнхтүшиг өмнө нь мэдэгдсэн. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ламхай нарын тухайд Дели хотоос 2000 гаруй км-ийн зайд орших хийдэд суудаг аж. Цар тахлын үед ийм хол зайг туулан, өвчний тархалт ихтэй бүс нутгаар дамжин өнгөрүүлэх нь эрсдэлтэй учраас энэ бүх хүчин зүйлийг харгалзан хамгийн ойр байрлах аль хот руу нислэг үйлдэх боломжтойг судалж байна гэдгийг мөн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
Монгол улс иргэдээ авч байгаа нь их юм.Нислэг хийдэггүй улс орнуудтай олон улсын нислээгийн хэлэлцээ хийж байж нисдэ гэдгийг ойлгодоггүй малнууд олон байна.Эх орон минь чадлынхаа хирээр олон хүнээ авч эмчилж байна.Улс орон ачаалалаа даахгүй яадарч байна.Авах хүсэл их ч савны хэмжээ эмч сувилагч нар дутагдах асуудал их шүү.
Enethegt bgaa humuus dund uvdsun hun bhgui bh mash hatuu hul horiond bsan
Tegeed avaad l bgaa shde.nisegchid niseh bagiinhan chin gol ni nisej ireed hul horiond orood garch ireed niseed bgaa um bishuu? Tegeed hugatsaa aldaad baih shg bnadaa.
ЭРТХЭН ШИГ ИНГЭЭД ИРГЭДЭЭ АВСАН БОЛ ВИРҮҮСТЭЙ ХҮН ХАРЬЦАНГУЙ ЦӨӨХӨН ИРЭХ БАЙЛАА
ЭРТХЭН ШИГ ИНГЭЭД ИРГЭДЭЭ АВСАН БОЛ ВИРҮҮСТЭЙ ХҮН ХАРЬЦАНГУЙ ЦӨӨХӨН ИРЭХ БАЙЛАА