Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдол 136 болсноос 115 нь одоогоор эмчлүүлж байна. 21 тохиолдол эдгэрчээ.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 115 хүнээс 23 нь биеийн байдал хүндэвтэр, 92 нь дунд зэрэг байгаа аж. Тэдний дунд 8-12 насны таван хүүхэд коронавирусээр өвчлөн, эмчлүүлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 204 хүн тусгаарлагдаж байгаагийн 115 нь эмчилгээ, 89 нь хяналт ажиглалтад байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монголчууд аа даваад гараарай. Та нар чаднаа