Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас иргэдээ авчрах Улаанбаатар-Ханой-Дели чиглэлийн ОМ7757/7758 дугаартай нислэг өнөөдөр 08:52 цагт хөөрч, Ханойд 13:21-д буухаар тооцож байна. Тус нислэгээр 10 зорчигч тээвэрлэн явжээ.
Дели-Ханой-Улаанбаатар чиглэлийн нислэгээр одоогийн байдлаар 160 хүн ирэхээр бүртгүүлсэн байгаа ч онгоц хөөрсний дараа зорчигчдын тоо эцсийн байдлаар тодорхой болно.
Дели-Ханой-Улаанбаатарын тусгай нислэгийг тавдугаар сарын 19-ний 07:30 цагт Улаанбаатарт буухаар төлөвлөж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )