КОВИД -19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД

2020 оны 05 сарын 18

Коронавирусний халдварын нөхцөл байдлыг илтгэх тоон мэдээллийг  тодотгон хүргэе.


ДЭЛХИЙД

Коронавирусний халдвар өнөөдрийн байдлаар  дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархсан.

Нийт халдварын тохиолдол 4.8 саяд хүрлээ.

 316 мянган хүн уг өвчнөөр нас бараад байна.

2,6 сая хүн эмчлүүлж байгаагийн 44 мянга нь биеийн байдал маш муу байна.

Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 95 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа.


 

МОНГОЛД

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын лабораториор батлагдсан нийт тохиолдол 140 боллоо.

Тавдугаар сарын 17-нд  ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид нийт 87 шинжилгээ /PCR/ хийсэн байна.

Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 22 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 нь халдвар илрээгүй бол, нийт 4 хүн "Ковид-19" халдвартай болох нь батлагджээ.

 

 Тухайн тохиолдлууд нь:

 

  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан ОХУ-ын Цэргийн сургуулийн 1 оюутан,
  •  Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн,
  •  Орхон аймагт тусгаарлагдсан 2 хүн байна.

 

Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 19-20 насны 2 оюутан, 53 настай нэг эмэгтэй эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжжээ.

Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 4471 хүнд тандалт, судалгаа хийхэд халдвар илрээгүй.

Нийт батлагдсан 140 тохиолдлын 24 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 116 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал хүндэвтэр 21, дунд зэрэг 91, хөнгөн 1 хүн байгаа аж.

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1747 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top