Манай улсын эдийн засгийн өсөлт буюу ДНБ-ий бодит хэмжээ энэ оны эхний улиралд 9,7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн онд 6 хувиар өсөөд байсан юм. Ийнхүү ДНБ-ий хэмжээ 8 их наяд төгрөгт хүрч давснаар нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2200 ам.доллар хүрчээ. Энэ нь 2009 оны хямралын үеэс хойш 500 ам.доллараар өсөөд байна гэсэн үг аж.Боловсруулах салбар ДНБ-ий 5 хувийг эзэлдэг байсан бол энэ жил 8.5 хувьд хүрчээ. Өнгөрсөн хугацаанд манай улсын аж үйлдвэрийн салбар 6.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.3, барилгын салбар 15, бөөний болон жижиглэнгийн худалдаа 23 хувиар тус тус өсөөд байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )