Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73 дугаар ассамблей өнөөдөр /2020.05.18/ 18:00 цагт эхэллээ.
Цагийн зөрүүгээр маргааш /2020.05.19/ өглөөний 06:00 цаг хүртэл ассамблей үргэлжлэх юм.
Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдвийн дор чуулж байна. Хуралдаанд БНХАУ-ын дарга Си Жинпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар үг хэлжээ.
Ерөнхийлөгч нар энэ аюулыг хамтын хүчээр давах, КОВИД-19-ын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэсэн бол Мүн Жэ Ин "Хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж, коронавирустэй амжилттай тэмцэж байна. Бид 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлэн, парламентын сонгуулиа хийлээ" гэдгийг онцолжээ.
Харин А.Меркель "Нэг улс дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй" гэж мэдэгдлээ.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай улсад КОВИД-19-ийн нөхцөл байдал ямар байгаа талаар шөнийн 02:00 цагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73 дугаар ассамблейд мэдээлэл хийх ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хүний өмнөөс ичих юм даа.\nМонголд халдвар тархаагүй байхад анхны халдвар тээгчийг нийгэмд зугаацуулж одоо 140 хүртэл өсгөчөөд сууж байдаг.\nТэгсэн мөртлөө өөрсдийгөө ажил хийж байгаа юм шиг сурталчлаад л.....