Халдвар авсан гурван иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Монгол Улсад коронавирусний халдварын 140 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Тэдний 24 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдөр ХӨСҮТ маань гурван хүн эмчилж гаргалаа. Хоёр нь оюутан. Нэг нь харьцангуй ахмад хүн. Тэд нараас маань эдгэрч эхэлж байгаа нь сайхан байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ. 

Top