Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 158 иргэн эх орондоо ирээд байна. Дели-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцыг замдаа Ханой хотод сумлаж, Вьетнам улсаас нутаг буцах хүсэлтэй байсан 11 иргэнээ мөн эх орондоо авчиржээ.
Сануулахад, өчигдөр Улаанбаатар-Ханой-Дели чиглэлийн ОМ7757/7758 дугаартай нислэг 08:52 цагт хөөрсөн. Тус онгоцоор 10 зорчигч тээвэрлэн явсан юм. Дели-Ханой-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 160 хүн ирэхээр бүртгүүлсэн гэж байсан бол 158 иргэн өнөөдөр иржээ.
Сэтгэгдэл ( 1 )
Humuusee hilee haa gadnaas hun bitgii oruul edr gej taltsahaa bolioroi uchir ni oros.d ch bai enetheg.t ch bai bid uursduu bolon bidnii ur huuhed baiwal yah uu gej bodoj uzeerei