ДЭМБ: Дэлхий цаашид хэзээ ч хуучин шигээ байхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын 73 дугаар ассамблей өчигдөр /2020.05.18/ эхэллээ.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гейбрейсус 73-р ассамблейд хэлсэн үгэндээ "Дэлхий цаашид хэзээ ч хуучин шигээ байхгүй. КОВИД-19 эхэлж байхад улс орнууд бүх зүйлийг мэдэж байгаа гэж бодож байсан. Гэвч аль ч улс орон бэлэн биш байжээ. Нөхцөл байдал амаргүй байна. Урт хугацаа ч шаардах байх. Коронавирустэй тэмцэх шидэт арга бидэнд алга. Гар барих төдийд л амь насанд аюул учрах ийм нөхцөлд байна. Геополитик, цөлжилт, цаг уурын өөрчлөлт биш өчүүхэн жижиг вирус биднийг "байранд" нь тавьлаа. Бидний ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус харанхуйд ч чимээгүй "ажлаа" хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж огт болохгүй.

Үндэсний түвшинд эв нэгдэл, олон улсын түвшинд хамтын ажиллагаа чухал

Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь хэзээ хэзээнээс илүү чухал байна. Эрүүл мэнд бол тансаглал биш хэрэгцээ юм. Хэн эрүүл мэндэд хөрөнгө оруулна тэр хөгжинө. Энэ бол зардал биш зүгээр л хөрөнгө оруулалт. Эв нэгдлийн бүрээг илүү чанга үлээх нь бүх зүйлийг боломжтой болгодгийг та бид 40 жилийн өмнө цагаан цэцэг өвчнийг устгахдаа баталсан . Илүү аюулгүй, илүү шударга, илүү эрүүл дэлхийн төлөө хамтдаа зүтгэцгээе" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (103.229.121.41) 2020 оны 05 сарын 20

Estoi mundag tovch todorhoi heljee Delhiin hyn iim lbaidag baih.Oilgoj yadah yumgyi heljdee

0  |  0
Зочин(103.229.121.181) 2020 оны 05 сарын 20

Энэ хүн өөрөө КОРОНАА юм бишүүү

0  |  1
Зочин(150.129.141.132) 2020 оны 05 сарын 20

Энэ ДЭМБ гэж газар чинь өөрсдөө энэ вирус ээ хүн төрөлхтөнд тараасан юм уу айлгаж сүрдүүлж дарамталсан муу ёр зөгнөсөн хогийн газар манай эмя тэрийг нь даган баясаж өөрсдийн толгойгүй юм шиг цуурайтсан газар

0  |  1
Зочин(202.126.89.160) 2020 оны 05 сарын 20

Энэ одоо дахин дахин л сүрдүүлээд байхын,өөрсдөө л дэлхийг тайван байлгахыг хүсэхгүй байх шиг байна даа,энэ байгууллага ч дэээ,хөөрхий дөөөө гэж\n

0  |  1
Зочин(139.5.216.189) 2020 оны 05 сарын 20

Илюминатуудийнхаа айдсаар бүү айлгаад бай.Хүмүүсийн дархлааг унагах нэг хэлбэр наадах чинь

0  |  2
Top