Өнөөдөр (2020.05.19) Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр Улаанбаатарт ирсэн 158 иргэнтэй холбоотой мэдээллийг ЭМЯ-наас өглөө.
Ирсэн зорчигчдоос хоёр хүнийг ХӨСҮТ-д, таван хүнийг Улсын нэгдүгээр эмнэлэгт тусгаарлан хэвтүүлжээ. Хүнд хагалгаанд орсон, өөр хүнд өвчний оноштой хүмүүс байгаа учраас эхний ээлжинд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сөрөг гарсан тул эмнэлэгт тусгаарлажээ. Цаашлаад PCR шинжилгээний хариу нь гарна гэлээ. Бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлаад байна.
Сануулахад, өнөөдөр өглөөний нислэгээр 158 иргэн, 3259 кг ачаа тээвэрлэн ирж, иргэдийг "Хараацайн жигүүр" ХХК-ийн нийт зургаан автобусаар эмнэлэг болон тусгаарлах байрууд руу хүргэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Халдвар тээгээгүй байгаасай тээ Ө.Энхтүвшин агаа
Лам хүүхдүүд яасан бэ