ӨГЛӨӨНИЙ МЭНД

2020 оны 05 сарын 20

Өнөөдөр 2020.05.20. Энэ оны 140 дэх өдөр бөгөөд он дуусахад 225 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань наран 05 цаг 07 минутад мандлаа. 20 цаг 30 минутад жаргана. Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орно. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
 

Өнөөдөр Дэлхийн зөгийн өдөр, Дэлхийн хэмжил зүйн өдөр бол Зүүн Тиморт Тусгаар тогтнолын баяр, Камбожид Үндэсний сэргэн мандалтын өдөр, Камерунд Нэгдсэн улсыг тунхагласны өдөр, Саудын Арабд Тусгаар тогтнолын баяр, Украинд Банкны ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Чехийн  хаалгач Петр Чех, Америкийн реп дуучин Баста Раймс, Оскар, Грэммийн шагналт дуучин Шер, Япон улсын 62 дахь Ерөнхий сайд Ёшихико Нода, Камерун улсын нэрт хөлбөмбөгч Рожер Милла нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдал:

1138 онд Сирид газар хөдлөлт болж, 300 мянган хүн амь насаа алджээ.

1498 оны энэ өдөр Португалийн нэрт аялагч Васко де Гама Энэтхэг хүрэх усан замыг нээжээ.

1873 онд загвар зохион бүтээгч Леви Страусс, Жейкоб Дейвис нар цэнхэр жинсин өмднийхөө зохиогчийн эрхийг авчээ.

1927 онд Саудын Араб улс Их Британиас тусгаар тогтножээ.

1900 оны энэ өдөр Францад II Олимпын наадам нээгдлээ.

1970 онд Мао Зэ Дун Америкийн империализмын эсрэг дэлхийн хувьсгал хийхийг уриалжээ.

2012 онд Монголын сүмоч Кёкүтэнхо Зуны тэмцээнд түрүүлж, хамгийн ахмад түрүү бөхийн рекордыг тогтоов.

2019 онд Владимир Зеленский Украины Ерөнхийлөгч боллоо.

Дорнын зурхай

Энэ өдөр үсээ засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр хонь, туулай жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим  хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар одогсод урагшаа мөрөө гаргаарай.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top