Хятадын Гирин мужид коронавирус дахин дэгдэж, хөл хорио тогтоолоо

2020 оны 05 сарын 19

Хятадын зүүн хойд нутаг дэвсгэрт  аж төрдөг 108 сая орчим хүн хөл хорионд орсон тухай Bloomberg мэдээллээ. Хятадын Гирин мужид коронавирусний  халдвар авсан 34 тохиолдол илэрсний дараагаар тус нутаг дэвсгэр дэх нийтийн тээвэр, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, сургууль, цэцэрлэгүүдийг яаралтай хаажээ.

Гирин мужийн Шулань хотын захиргаанаас хөл хорионы хатуу журам тогтоосноо WeChat-аар иргэдэд зарлажээ. Коронавирусний  халдвартай иргэний амьдардаг бүх орон сууцны иргэдийг хөл хорионд оруулж, нэг айлын нэг л хүнийг хоёр хоногийн дотор хоёр цагийн хугацаатай гадуур гарч хоол, хүнсний бүтээгдэхүүн цуглуулахыг зөвшөөрчээ.

Коронавирус хаанаас дахин дэгдсэнийг орон нутгийн захиргаа бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд ОХУ-аас орж ирсэн хүнээс халдвар дамжсан байж магадгүй гэж үзэж буй ажээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erguu ivan(14.146.94.192) 2020 оны 05 сарын 20

archaagui irvaa orosduud neeree tenegtej gai bolj ogch bainaa ergen toirondoo

0  |  0
Zochin(202.9.46.211) 2020 оны 05 сарын 19

Nyyrsnii jolooch nart !!! Taviachee. Xorionii deglem xerejilt muu bn

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 19

Хогийн хужаанууд коронатайгаа далд ороосой хар гайнууд тамдаа очицгоо.

0  |  0
Top