Маск зүүгээгүй иргэдийг цаашид сануулахгүйгээр ТОРГОНО

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Шуурхай штабаас өнөөдөр (2020.05.19) мэдээлэл хийж, Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар оролцсон.

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Монгол Улс өнгөрсөн хугацаанд 15 удаагийн агаар зам буюу нислэгээр 3315 хүн, төмөр зам, авто зам, явганаар 5007 иргэнээ хилээр нэвтрүүлжээ. Сүүлийн долоо хоногт 1070 хүнийг татан авсан.

Одоогийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэний дунд бага насны 1611 хүүхэд, жирэмсэн 152 эмэгтэй, санхүүгийн ямар ч боломжгүй болсон 1002 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн иргэдийг нийслэл болон бусад орон нутаг дахь 27 цэгт тусгаарлаад байна. Мөн коронавирусний халдваргүй буюу өөр өвчтэй хүмүүсийг Нэгдүгээр төв эмнэлэгт тусгаарлаж эхэлсэн. Улсын Онцгой комисс, Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн зохион байгуулахаар ярьж байна. Мөн Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг хийхээр төлөвлөж байгаа. Одоогоор хугацаа тодорхойгүй ч бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ мөн татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажил зохион байгуулна. Татан авах ажиллагаа цаашид тасралтгүй хийгдэнэ" гэсэн мэдээлэл өгснийг дахин сануулъя. 

Түүнчлэн МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Иргэд маскаа зүүхгүй байна. Мөн аж ахуй нэгжүүд цэвэрлэгээгээ сулруулж байна. Бид маск зүүгээгүй иргэдэд эхний удаа сануулга өгч байгаа. Дараагийн удаа маск зүүгээгүй иргэн, ариутгал хийгээгүй аж ахуй нэгжид арга хэмжээ авахаас өөр арга байхгүй" гэдгийг анхааруулсан юм. 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naranbold (66.181.179.41) 2020 оны 05 сарын 22

Tegsen deree

0  |  0
Уншигч(202.9.40.4) 2020 оны 05 сарын 21

Ухамсартай хариуцлагатай байя даа.иргэдээ.Энэ өвчин чинь жирийн нэг ханиад биш гэдгийг бүгд мэдэж бгаа ш дээ.Маск зүүлээ гээд чи үхэхгүй.харин энэ өвчин нэг алдагдвал улсаараа мөхнө гэдгийг сайн ойлгоорой.

0  |  0
Үнэгүй(182.160.2.4) 2020 оны 05 сарын 20

Бид маскгүй орж ирсэн хүнд нэг удаагийн маскийг үнэгүй өгч байгаа.

2  |  0
БОДЛЫН ХУЛГАЙЧ(66.181.167.53) 2020 оны 05 сарын 21

ЗӨВӨӨӨ ЖООХОН Ч ГЭСЭН ХАТУУ БАЙЛ ДАА. ТЭНЭГ ОРКУУДААС БОЛЖ ҮНДЭСТЭН СӨНӨХ ГЭЭД БАЙНА.

2  |  0
Зочин(103.212.117.26) 2020 оны 05 сарын 21

Алдах магадлал маш өндөр байхад гэр бүл бусдын эрүүл мэндийг хамгаалах гэсэн сэтгэлгүй муусайн Оркуудыг сайн торгоод өгөх хэрэгтэй. Мөнгөгүйгээр нь гудамж талбай цэвэрлүүлэх. Хорь. Тэгэж л байж ойлгоно.

3  |  0
Зочин(182.160.34.171) 2020 оны 05 сарын 21

Эргүү малнууд минь. Та нарын төлөө, амь насны чинь төлөө энэ бүхнийг хийж анхааруулж байна. Маскаа зүү. Үхэх мөрөөрөө үхээрэй. Бусдад бүү гай болох гээд бай. Юу ч ойлгодоггүй малнаас доор хүмүүсийг мал гэх нь гоёдоно шүү.!!!!!!!!!!!

1  |  1
B(66.181.183.142) 2020 оны 05 сарын 20

Maskgu ihuuheduud buh bairnii gadaa bn. olnooroo togloj bn

1  |  0
Д(66.181.189.11) 2020 оны 05 сарын 20

harshiliin uliral eheltsen bnga hamar bituureed bgaa nadshig hun bol masktai yawhad amisgalj chadahgui amisgaa dawhtsaad zurh haagdahgeed bgaamshig chuluutei amisgalj chadahguigees bolood zurh sawlaad bgaa humuust mash hetsuu bna ene haraal idsen maskchin hurdan ene teneg horoigoo duusgawal taarna...har haluund burch hetsuu bn za yu

4  |  2
би (66.181.178.245) 2020 оны 05 сарын 20

тэр хулгайч луйварчин гишүүдээ барьж хорьж торго

1  |  4
Зочин(202.72.242.177) 2020 оны 05 сарын 19

Говь Сүмбэрт Маск зүүхээ бүр больсон байна лээ.. Ялангуяа хүүхдүүд маскгүй гадаа маш ихээр бөөгнөрч тоглож байна.

0  |  0
ард(103.229.120.196) 2020 оны 05 сарын 20

харшил өгөөд хэцүү бна.масктай явхад үнэхээр бэрх бна хэзээ сална да. юун торгох мөнгө бхгүй шүү.

1  |  1
Зочин(150.129.141.132) 2020 оны 05 сарын 20

Ганц чаддаг ажил нь юм чинь дотооддоо алдсан болоод ингэж дарамтлаад байгаа юм уу удаан хугацаагаар амны хаалттай байх эрүүл мэндэд бас муу гэдгийг эмя мэдэж л байгаа даа хөгийн хогийн тв нөхдүүд ямар их баярлаж байгаа бол торгоно гэхээр

3  |  1
Иргэн(192.82.77.153) 2020 оны 05 сарын 19

Уушигны багтаамж, чадал багатай надад дандаа масктай явах амаргүй л байна. Ойр орчимд хүн байхгүй тохиолдолд маскаа тайлж цээж дүүрэн амьсгаа авах юм байна ш дээ. Кондейшнгүй барилга дотор бол үнэхээр бэрх байнаа

0  |  0
Uuganbayr(103.229.122.41) 2020 оны 05 сарын 19

Munggui ydarsan huniig torgood mungu avch chadah u

0  |  0
Зочин(103.229.121.25) 2020 оны 05 сарын 19

сугарбат ч торгоно бривчлана хорино гэнэ яа яа

0  |  0
Нов(182.160.33.149) 2020 оны 05 сарын 21

Одоо торгох мэдруулэх цаг болсон эруундээ тохчихоод явах хегшин залуу хумуус их байна. Зев зуухийг харуулсан сануулах зурагт самбар олон газар гудамжны дэлгэцээр сайн гаргамаар байна

2  |  1
Top