ЭМЯ-ны ээлжит мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээллийг онцолж байна.
Тэрбээр “Өчигдөр 247 хүнээс сорьц авч шинжлэхэд короновирусний халдвар илрээгүй. Шинжилгээнд ХӨСҮТ-д байгаа 13, Орхон аймагт тусгаарлагдаж байгаа нэг иргэн, "Алтанбулаг" боомтын хилээр орж ирсэн 30 гаруй жолооч хамрагдсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол 140, эдгэрсэн тохиолдол 26 хэвээр байна. Коронавирусний халдвартай хүн нэмж илрээгүй. Халдвартай иргэдийн 87 нь хөнгөн шинж тэмдэгтэй, 27 нь хүндэвтэр байна” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
КАЗАКСТАН , КИРГИЗД МАНАЙХААС СҮҮЛД ВИРҮҮС ТАРХСАН , ГЭТЭЛ ТЭНД 3000 гааад ХҮНЭЭ ЭМЧИЛЧИХСЭН БАЙХ ЮМ ДАА