Олимпийн аварга Ш.Шарифов коронавирусийн халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн лидер, олимп, дэлхий, Европын аварга Шариф Шарифов коронавирусийн халдвар авчээ.

Тэрбээр анхандаа ханиад туссан гэж бодож явсан ч удах тусам халуурч хүндэрч эхэлсэн гэнэ. "Ковид-19" халдвар Орост, тэр дундаа түүний төрсөн нутаг Дагестанд эрчтэй тархаж байгаа бөгөөд олимпийн аваргын аав, ээж, эгч, эхнэр, ойр дотны гэр бүлийн хүмүүс бие биеэсээ дамжин коронавирусээр халдварлажээ.

Түүний ээжийнх нь бие нэлээд хүнд, уушигны хатгалгаа оноштойгоор Махачкалагийн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Өдгөө 31 настай Шарифов өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпийн эрхээ аваад байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 05 сарын 20

Korona bol hund helberiin gripp, baih yosgui yum bolood bga yum shig surjignehee odoo boliosoi, harin tembuu SPID tussan bol ingej sensatsi hiigeech, koronagaar uvdsun hun geed nuutslaad mongold neeree tenegteh yuma, delhii dayar l bolj bga hund helberiin grip haldwart uvchin, Ispani gripp, shuvuunii gripp geed l delhii dayar l bas uchnuun myanga, sayaraa humuus uhdeg, gants ene korona baihgui uvchin delhiid garaad bga yum bish

0  |  1
Top