Д.Нямхүү: 109 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийлээ. /2020.05.21/ 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Тавдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн хоёр  лаборатори, Дархан-Уул аймаг дахь вирус  судлалын салбар лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд, вирус илрээгүй.

Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 140 байна. 26 нь эмчлэгдэн гарч дараа дараагийн тусгаарлалт, ажиглалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 114 хүн эмчлүүлж байгаагийн 26 нь биеийн байдал хүндэвтэр байгаа. ХӨСҮТ-д коронавируснээс гадна ажиглалтад 67 хүн байгаа” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top