КОВИД-19 | Премьер лигийн дахин нэг тоглогчоос халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

 

Английн премьер лигийн Борнмут клубийн нэг тоглогч, албаны хоёр ажилтнаас коронавирус илэрсэн тухай клубийн удирдлагууд албан ёсоор мэдээллээ.

Клубийн зүгээс одоогоор вирус илэрсэн тоглогчийн нэрийг нууцалж байгаа аж. Тухайн тоглогчоос авсан эхний шинжилгээгээр вирус илрээгүй боловч давтан шинжилгээгээр ийнхүү илэрчээ.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт тусгай журмын дагуу бэлтгэл хийж эхэлснээс хойш премьер лигийн найман тоглогчоос вирусний халвар илрээд байна.

Одоогоор дээрх найман тоглогчоос зөвхөн ганц тоглогчийн нэр тодорхой болоод байна. Тэр нь Уатфорд клубийн хамгаалагч Адриан Мариаппа аж.

Хэдийгээр премьер лигийн улирал зургаадугаар сараас үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор эцсийн шийд гараагүй байна.

Эх сурвалж: Reuters

Top