Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Өнөөдөр нийт халдвар авсан 141 тохиолдол бий. Эдгээс 33 хүнийг эдгээсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн дөрөв нь гадаадын иргэн. Харин одоо 108 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Цар тахлын үед ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нар маш сайн ажиллаж байгаа. Бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн. Зөвхөн гаднаас ирсэн хүмүүсийг төдийгүй Монгол Улсын иргэдэд шинжилгээ хийсээр байгаа. Нийт 16 мянган гаруй хүнийг оношилгоонд хамруулж, вирусээр өвдөөгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг хэлье" хэмээн онцоллоо.