Талийгаач хөвгүүдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэл өглөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 31



Энэ сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн үйл явдал болсон.

Эдгээр дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлууд хөвгүүд байсан юм. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж, аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар чиглэл өглөө.



Улмаар Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өглөө.

Түүнчлэн талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэл өглөө. Осол болсон өдөр хүүхдүүд 10- уулаа явж байсан юм. Газар дээр нь хамт байж үйл явдлыг нүдээр харж байсан 6 хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд даалгав гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.41) 2020 оны 06 сарын 02

Хувь хүн сэтгэгдлээ бичиж болно л доо. Гэхдээ манайхан арай дэндүү туйлшрамтгай юм аа. Хүүхдийн үхэлд хүртэл улстөр шургуулаад л авах юм. Шүүмжилж болно оо. Тэгэхдээ шударгаар үнэн бодит зүйлийг л шүүмжлжлэх хэрэгтэй ш дээ.

0  |  0
Df(66.181.181.51) 2020 оны 06 сарын 01

Zugeer edgeer burhan bolson had huuhduudiin ar gert oron suuts uguh heregtei shd ter zaisangiin bayan hantalst gegch kompani

0  |  0
двойка(192.82.75.92) 2020 оны 06 сарын 03

буруу аргаар асуудлыг шийдхээ болиосой

1  |  0
зочин (64.119.22.89) 2020 оны 06 сарын 03

хүүхэд тоглох алд дэлэм газар үлдээгүйгээс болж л ийм асуудал үүсэж байна

1  |  1
иргэн(64.119.16.121) 2020 оны 05 сарын 31

сонин чиглэл байна Зайсангийн барилгууд хууль зөрчсөн үү Хариулт өгөөч дарга нараа

0  |  0
ЗОЧИН(64.119.16.252) 2020 оны 06 сарын 05

БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭ НИЙГМИЙН АСУУДЛААР ШИЙДВЭРЛЭЭД БҮР АМАР ЮМ БОЛОХ НЬ. ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ТЭР АМРСАЙХАН Ч БИЛ ҮҮ АМАРСАНАА Ч БИЛ ҮҮ ЗАЙСАН ТОЛГОЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ БЯЛУУ ХУВААЖ БАЙГАА ЮМ ШИГ ХУВААЖ БАЙШИН БАРИЛГА БАРЬДАГ ДАРГА ОГЦОРЧ ХУУЛИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ.

4  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 06 сарын 02

МАНАН гийн тарьсан гайнаас болж 4 хүүхэд эндлээ.\nМАНАН 4 сайхан залууг буудан хороож байсан удаатай.

1  |  1
Top