"Коронавирус хүүхдийн нүдээр" аяныг зохион байгууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Коронавирус Хүүхдийн нүдээр” цахим аяныг зохион байгууллаа. Аяны зорилго дэлхий даяар тархаж буй цар тахал коронавирусын халдвар хүүхдийн ертөнцөд хэрхэн нөлөөлж буйг харуулах, дуу хоолойг нь сонсох, өөрсийн үзэл бодлоо өнгө, дүрс, үгээр илэрхийлэх боломжийг тэдэнд олгоход оршиж байгаа юм.

Нөгөө талаар Эрүүл мэндийн сайдын “2019 оны хүүхдийн эрүүл мэнд, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” гэсэн даалгаварын хүрээнд Хүүхэд хамгаалал хөгжил, эцэг эхийн зөвлөлийг байгуулж, байгууллагын хүүхүүдээ хамгаалах олон ажлыг хийж байгаагийн нэг нь өнөөдрийн “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээ юм. Аяны хүрээнд Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн эцэг эхийн зөвлөл 0-18 насны хүүхдийн онцлогт таарсан 3 төрлийн уралдааныг цахимаар явууллаа. Тодруулж хэлбэл эссэ, зохион бичлэг, гар зургийн уралдаан юм. Мөн энэ оны 9 дүгээр сард сургууль элсэн орох 6 хүүхдэд дүрэм хувцас, хичээлийн хэрэгсэл, байгууллагынхаа үйлчлэгч эмэгтэйн 12 дугаар ангийн хүүхдэд Хас банкны 300 мянган төгрөгний хадгаламийн дэвтрийг сургалтын төлбөрт нь нэмэр болгож, гардуулан өгсөн юм.

Энэ үеэр "Онц байдал зарласан хол хориотой үед ч хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах, тэднийхээ дуу хойлойг сонсох, баярлуулах ажлыг хойш тавилгүй шинэ санал санаачилга гаргаж, цахимаар Хүүхдийн баярын арга хэмжээгээ зохин байгуулж байгаа нь бахархууштай байна. Мөн нийгмийн үүргээ ухамсарлаж энэхүү арга хэмжээг дэмжиж хүүхдүүдэд урам хайралсан “Монфа” эмийн сан, “Оношмед” лаборатори, “Цолмон маргад” ХХК, Хас банкинд талархал дэвшүүлье" хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top