Женнифер Лопезын залуу харагдах 12 нууц

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

50 настай ч 30 настай мэт харагдах боломж бий. Алдарт Женнифер Лопезын үргэлж залуу харагддаг нууцаас хүргэе.


1. Дасгалаа хэзээ ч бүү завсарла

Ядарсан мэт санагдсан өдрөө, төрсөн өдрөөрөө, эсвэл зүгээр л унтмаар санагдаад дасгалдаа явахгүй байх үе байдаг уу? Харин Женнифер огт тэгдэггүй. Тэр ямар ч үед дасгал хөдөлгөөнөө завсарладаггүй.

2. Гликолийн хүчил хэрэглэдэг

Арьс гуужуулах шилдэг арга нь энэ хүчлийг хэрэглэх. Арьсны үхэжсэн эсүүдийг гуужуулж, танд цоо шинэ арьсыг бэлэглэнэ. Лопез энэхүү хүчлийг эрүүл арьсныхаа нууцаар нэрлэдэг.

3. Уураг их идэх

Жей Ло хоолны нарийн дэглэмтэй гэдгээ нуудаггүй. Тэр нүүрс усыг уургаар сольсон. Женнифер “Уураг бол миний аврал. Булчингийн түлш” гэжээ.

4. Дасгалыг өглөө хийдэг

Түүний “Инстаграм” руу ороход энэ нь тодорхой харагдана. Мөн өглөө эрт босож, дасгал хийхийн нууцыг задална.

5. Наранд шардаггүй

Нарны туяаны хортой хэсэг нь коллагеныг сүйтгэж, арьсны уян хатан байдлыг алдагдуулж, эрт хөгшрөхөд нөлөөлнө. Лопез наранд удаан шардаггүй. Нарны хамгаалалтын тос хэрэглэж, наранд удаан байхаас зайлсхийдэг.

6. Хорт зуршилгүй

Тэр тамхи, кофе, спиртлэг зүйл хэрэглэдэггүй. Эдгээр хорт зуршил нь хүнийг хөгшрүүлдэг гэж Женнифер Лопез нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

7. Их унтдаг

Жей Ло сэргэлэн цовоо, үр бүтээлтэй байхын тулд 9-10 цаг унтдаг. Бүр амжихгүй юмаа гэхэд тэр 8 цаг унтана.

8. Өдөр бүр бясалгадаг

Тэр 2015 оноос бясалгаж эхэлсэн. Өглөө болон оройд бясалгахад цаг зарцуулж сурчээ.

9. Хоёр хувийн дасгалжуулагчтай

Хоёр дасгалжуулагчтай байгааг нь ойлгоход амархан. Нью-Йоркт нэг, Лос-Анжелест нэг. Жей Ло өөр өөрсдийнхөөрөө түүнийг дасгалжуулдаг хоёр хүний зөвлөгөөг холих дуртай гэнэ.

10. Нүүрээ байнга цэвэрлэдэг

Дуучин бүсгүй нүүрний будгаа арилгалгүй унтана гэж байхгүй. Мөн дасгал хийснийхээ дараа нүүрээ байнга угаадаг.

11. Ус их уудаг

Тэрбээр ус их уудаг. Ялангуяа дасгал хийхийнхээ өмнө ус уудаг байна.

12. Ногоо иддэг

Жей Ло ногоо ихээр иддэг талаараа нэг бус удаагийн ярилцлагадаа хэлсэн байдаг. Ногоон өнгөтэй ногоонуудыг ихээр хэрэглэж, төрөл бүрийн байцаа иддэг аж. Мөн идэж өссөн пуэрто рико хоолнуудаа иддэг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top