“ТЭРГЭЛДЕНТ” шүдний эмнэлгийн булан: АВАГДДАГ БА АВАГДДАГГҮЙ ХИЙМЭЛ ШҮДЭЛБЭР

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Монгол Улсын  хамгийн анхны 24 цагийн үйлчилгээтэй “Тэргэлдент” шүдний эмнэлэг “Zindaa.mn” сайттай хамтран амны хөндийн эрүүл мэндийн буланг хөтлөн явуулахаар боллоо

“Тэргэлдент” эмнэлэг 2010 онд байгуулагдсан цагаасаа хүн амын амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор шүдний эмчилгээ оношилгоо, нүүр амны согог засал хиймэл шүд, гажиг засал, жижиг мэс ажилбарын чиглэлээр эмчилгээ үйлчилгээг 7 хоногийн турш 24 цагаар үзүүлж ирсэн юм.

“Тэргэлдент” эмнэлэгт авагддаг болон авагддаггүй бүх төрлийн хиймэл шүдэлбэрийг хийдэг ба материал, технологиосоо хамааран олон төрөл байдаг. Авагддаг шүдэлбэр нь дотроо хатуу хуванцар, уян хуванцар, Япон уян хуванцар болон металл нумтай шүдэлбэр гэсэн төрлүүд байдаг бол авагддаггүй шүдэлбэрт хуванцар-ribbond; бүрээс-crown /металл, шармал, шаазан, металл-шаазан, циркон/; гүүрэлсэн шүдэлбэр-bridge /металл-шаазан, дан шаазан, циркон/ гэж ангилна.

* * *

Авагддаг шүдэлбэр: Хатуу хуванцар

-Давуу тал: Хугацаа бага шаардагддаг. Үнэ хямд. Шүд нэмж болдог. Тагнай засварлаж болдог.

-Сул тал: Аманд зай эзэлнэ. Хэл, ярианд өөрчлөлт орно. Амтлах мэдрэмж бууруулна. Зажлалтын даралтыг буйланд өгдөг. Хугарах магадлалтай.

* * *

Авагддаг шүдэлбэр: Уян хуванцар

-Давуу тал: Хугарахгүй, харшил өгөхгүй. Бат бөх, үнэ хямд. Сулрах нь бага. Хөнгөн, нимгэн хийгддэг.

-Сул тал: Дахиж шүд нэмэх боломжгүй. Аманд зай эзэлнэ. Хэл, ярианд өөрчлөлт орно. Амтлах мэдрэмж бууруулна. Зажлалтын даралтыг буйланд өгдөг.

* * *

Авагддаг шүдэлбэр: Металл нумтай 

Энэхүү шүдэлбэр нь авагддаг шүдэлбэр хэдий ч дээрх хуванцар тагнайтай шүдэлбэртэй харьцуулахад:

-Аманд эзлэх зай багатай (бага зай эзэлдэг учир дасахад хурдан, хэл яриа болон амт мэдрэхэд өөрчлөлт оруулдаггүй).

-Тусгай даравч дэгээний тусламжтай зажлах үед үүсэх ачааллыг хуванцар тагнайтай шүдэлбэр шиг дан буйлан дээр ачаалахгүй, бусад шүдэнд жигд хуваарилж өгдөг.

-Ингэснээр буйлан дээр нухаж холгохоос сэргийлдэг.

-Хугарахгүй, харшил өгөхгүй зэрэг олон давуу талтай.

* * *

Авагддаггүй шүдэлбэр: Бүрээс /Crown/

Шүдний цоорол болон гэмтлийн улмаас шүдний цөгцийг ломбоор сэргээх боломжгүй тохиолдолд хийгдэнэ.

Араа шүдэнд металл болон металл-шаазан бүрээс тохиромжтой бол үүдэн бүлгийн шүдэнд гоо сайхны үүднээс металл-шаазан, шаазан бүрээс болон циркон бүрээс илүү тохиромжтой байдаг.

* * *

Авагддаггүй шүдэлбэр: Нүүрэвч /Veneer/

Шүдний цөгцний согогийг гоо сайхны үүднээс сэргээх нүүрэн талын гадаргуу дээр хийгдэх /наах/ бэлэн нүүрэвч юм.

Шаазан, шаазангийн хольцтой хуванцар болон циркон гэсэн төрлүүд байдаг.

* * *

Гүүрэлсэн шүдэлбэр /Bridge/

Гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд буюу “Bridge”-ийг хийхийн тулд шүдгүй зайны хажуугийн шүднүүдийг өрөмдөж зороод зорсон шүднүүд дээрээ бүрээc хийнэ.

Орлуулж байгаа хиймэл шүд маань бүрээстэйгээ нэг цогц юм. Материалын хувьд дан металл, металл-шаазан, дан шаазан, дан хуванцар гэж ангилах ба хөгжилтэй орнуудад сүүлийн жилүүдэд цирконоор хийж байна.

-Давуу тал:

• Гоо сайхныг бүрэн сэргээнэ.

• Хоол зажлах, идэх, бутлах, ярих зэрэг үйл ажиллагааг сэргээнэ.

• Бат бөх.

• Импланттай харьцуулахад үнийн хувьд хямд.

• Материалаасаа хамаараад үнийн сонголттой.

• Хугацаа бага зарцуулна.

• Авхуулсан, байхгүй болсон шүдийг байнгын авагддаггүй шүдээр сэргээнэ.

• Том хэмжээний ломботой эсвэл цооролтой, сувгийн эмчилгээ хийгдсэн шүднүүдийг хамгаалах боломжтой.


ХИЙМЭЛ ШҮДНИЙ АРЧИЛГАА

Хиймэл шүдэлбэр гэдэг нь шүд болон шүдний эгнээнд үүссэн согогийг нөхөн сэргээж буй эмчилгээний нэгэн төрөл юм. Хиймэл шүдийг технологи болон материал, амны хөндийд тогтох байдлаар нь авагддаг болон авагддаггүй гэсэн хоёр үндсэн төрөлд хуваадаг.

Авагддаг хиймэл шүд буюу – Шахмал буйлтай шүдэлбэр, цутгамал нумтай шүдэлбэр / DENTURE, removable partial denture /: Хийгдэх материалаараа ялгаатай боловч амны хөндийд бэхлэгдэх байдлаараа ижил. Хэрэглэх хугацаа нь харилцан адилгүй боловч дунджаар 3-5 жил хэрэглэнэ. Учир нь дээрх хугацаанаас хэтрэх тусам таны шүдэлбэрийн чанар муудаж, шүдэлбэрт нүхжилт үүсэн улмаар бохирдол их болох, цаашлаад амны хөндийн эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн нас явахын хэрээр таны амны хөндийн анатоми өөрчлөгдөж хэрэглэж байгаа хиймэл шүдэлбэр таарахаа больж холгох болон хөдөлгөөнтэй, тогтворгүй болдог.

Хиймэл шүдийг урт удаан хугацаанд тогтмол хэрэглэхийн тулд арчилгаа чухал юм. Хиймэл шүд нь таны төрөлх шүдтэй адил арчилгаа хийлгэхийг шаарддаг.

Хиймэл шүдийг өглөө болон орой унтахын өмнө, мөн хооллосны дараа тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Учир нь таны амны хөндий янз бүрийн бактер, нянгийн халдварт байнга өртөж байдаг. Хиймэл шүд нь эдгээр нянгийн халдвар дамжуулах нөхцөлд бүрдүүлдэг.

Шахмал буйлтай хуванцар шүдэлбэрийг дундаж хатуу болон, хатуу үстэй сойзоор угааж болно. Гэхдээ шүдэлбэрийн гадаргууг гэмтээх болон зураас үүсгэхээс болгоомжлох хэрэгтэй. Сүүлийн үед хиймэл шүдэлбэрийг ариутгах болон цэвэрлэх зориулалттай тусгай бүтээгдэхүүн худалдаан гарах болсон. Энэхүү бүтээгдэхүүн нь шүдэлбэрийг цэвэрлэх болон ариутгахаас гадна шүдэлбэрийн чанарыг удаан хугацаанд сайнаар хадгалахад нөлөөлдөг. Шүдэлбэрийг хэт халуун усанд угаахаас зайлсхийх хэрэгтэй. Халуун ус нь шүдэлбэрийн материалын чанар болон тогтцод муугаар нөлөөлдөг.


“Тэргэлдент” шүдний эмнэлэг

ХАЯГ: БГД-ийн 18-р хороо, Ахуй үйлчилгээний автобусны буудал, Хаан банкны зүүн талд “Сентоза” ХХК-ний өргөтгөл

  ЧД-ийн 2-р хороо, "Алтжин" худалдааны төвийн урд талд “KOBELCO” бизнес төвийн 2-р давхарт тус тус байрладаг.  

Утас: 70122442, 70122444 утсаар 24 цагийн турш холбогдож цаг авах, зөвлөгөө авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top