Улсын онцгой комиссоос МЭДЭГДЭЛ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.  

Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ  журмын дараахь үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,

3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй  (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.

Энэ нь тус журмын 2.1.1-т заасан “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болж байна.

Иймд, коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна.      

Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байна.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.25) 2020 оны 06 сарын 11

хавдарын эм тариа тасраад удаж байна. хэзээ хилээ нээж энэ олон хvнийг эм тариатай нь залгуулах юм бол? энэ засаг ч тэр тэр салбарын сайд нь ч тэр сонгууль гэхээс цаашгvй. корона хорио цээр нь xvртэл сvvлдээ сонгуулийнх нь нэг попорсон пиар л болж бна. Гэтэл нэг улсын хэмжээнд хавдартай vй олон xvн ямар ч эм тариагvй болчихоод байхад тоож байгаа ч юмгvй, ямар ч арга хэмжээ авах янзгvй байна. Хvрэлсvх сайд та энэ xvмvvсийн амь эрvvл мэндэд шууд эрсдэл учирч байгааг мэдэж байгаа юм уу?Адилхан л Монгол улсын иргэд шvv дээхариуцлагаа ухамсарлаж ажлаа хийнэ vv?

0  |  0
Top