Жүжигчин Амараа 5 дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Монголдоо л Холливудын од гэгддэг жүжигчин Б.Амараагийн эхнэр өчигдөр /2020.06.14/ амаржиж 5 дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Өдгөө 13 жил ханилж буй хос хоёр хэн хэн нь салбартаа үнэлэгдсэн карьер өндөртэй, үлгэр жишээ хос хэмээн нэрлэгддэг. 
Сонгуулийн сурталчилгаагаар шуугиан тарьдаг жүжигчин Амараа кино уран бүтээлийнхээ хажуугаар клип, рекламны захиалганд чамгүй дарагдаж, эхнэрээ ч энэ салбар руу урвуулаад амжсан гэж байгаа. Монгол улсаас анх удаагаа Холливудын улаан хивснээ алхаж, түүх бүтээж, таван хүүхдийн аав болсон тэрээр эхнэртээ хөлбөмбөгийн багтай болмоор байгаагаа ч илэрхийлдэг гэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (202.21.107.81)  2025 оны 03 сарын 13

5 хургатай болчихсон уу? Хонь ч өсч байна даа

1  |  0
Top