Трамп: Жон Болтон бол тэнэг амьтан

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны ном багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. АНУ-ын Хуульзүйн яам уг номыг хэвлэгдэхийг хориглохоор Трампын зөвлөх асныг шүүхэд өгсөн байна.

Доналд Трамп экс зөвлөхөө харгис, тэнэг амьтан гэжээ. Түүний хэлж буйгаар Жон Болтоны ном худал түүхүүдээр дүүрэн аж. “Зөвхөн дайсагнахыг хүссэн харгис, тэнэг амьтан” гэж Трамп “Twitter”-ээрээ дамжуулан мэдэгджээ.

Трампын зөвлөх асан Цагаан ордонд ажиллаж байсан үеийнхээ талаар бичсэн номоо шалгуулах тал дээр ч АНУ-ын засаг захиргаатай хамтарч ажиллахгүй байгаа аж. Түүний бичсэн ном АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулна гэж Хуульзүйн яам нь болон Ерөнхийлөгч Доналд Трамп үзэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.46.182) 2020 оны 06 сарын 18

Yes

1  |  0
Top