Монголчууд найм дахь удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, иргэд сонгогчид улс төрийн ууган хүчинд зургаа дахь удаагаа итгэл үзүүллээ. Иргэд олон нийт ч “Хүний хуучин, дээлийн шинэ” хэмээн улс төрийн ууган хүчинд итгэл үзүүлэв бололтой. Яах аргагүй Монгол Улсад сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын олон ажлыг эрх баригч нам, Засгийн газраас хэрэгжүүлж чадсан нь ийнхүү сонгуульд ялах шалтгаан боллоо. Тодотгож хэлбэл, иргэд олон нийт улс төрийн ууган хүчнийг хийж эхлүүлсэн ажлаа дуусгахыг үүрэгдсэн хэрэг. Өөр ч аргагүй нөхцөл байдлын өмнө тулж ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй.
Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр барих ажлыг эхлүүлэн, өдгөө ажил нь тун амжилттай явж байна. Сайншандаас тус үйлдвэр рүү төмөр зам тавьж, зөрлөгийн ажлыг хүлээлгээд өгчихлөө. Зүүнбаянгаас Таван толгой хүртэл 400 гаруй километр төмөр замын ажил эхлүүлж, өдгөө эхний 50 километр замыг хүлээлгэн өгөв.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын хүчээр барьж байгуулж байгаа нь туйлын онцлогтой. Тус замын ажилд Зэвсэгт хүчний болон бусад 5000 орчим хүн ажиллаж байгаа үндэсний хамгийн том бүтээн байгуулалт юм. Энэ зам баригдаснаар Монгол Улсын эдийн засагт асар том эргэлт бий болно. Тиймээс энэ замыг нь бариулж дуусгахын тулд МАН-д итгэл үзүүлсэн хэрэг. Иргэн бид маргаашаа хэрхэн бүтээх, ямар хүнээр төр бариулахаа ч нягталдаг болсон нь харагдана.
Мөн өнгөрөгч дөрвөн жилд ихэнх аймаг хатуу хучилттай замаар холбогдож өдгөө хуруу дарам цөөн аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил өрнөж байна. Нийслэлийн хэмжээнд олон тохижилт бий болж, хамгийн гол нь Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажил ид эрчимтэй явж байна. Ерөөсөө дэлхийд эрэмбэтэй Тавантолгойн орд газар түшиглэсэн олон ажил эхлүүлсэн байгааг бид мэднэ. Тус орд газарт төмөр замаас гадна боловсруулах, хими технологийн, цахилгаан эрчим хүчний үйлдвэр гэх мэт дэд бүтцийн ажил амжилттай эхлээд урагшилж яваа учраас хувьцаа эзэмшигчдийн ашиг орлого ч нэмэгдсээр байхыг харуулж буй хэрэг.
Одоо л бид баялгийн тэгш хуваарилалт, хувьцаа эзэмших, баялгийн сан, хөрөнгийн зах зээл гэх мэт өргөн ойлголттой болж байгаа юм. Үүнээс өмнө бол битүү хатуухан байсан. “Энэ бол бидний юм” гэсэн ойлголт төдий явж ирснийг нуух аргагүй. Тухайлбал, 2008, 2016 онд “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”, “Сайн хувьцаа” гэх мэт сонгууль угтсан ажиллагааны “золиос” болж байсан түүхтэй улс. “Золиос” гэсний учир нь үе үеийн эрх баригчид хаанаас ч ямар ч орлого бүрдээгүй байхад ихээхэн хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан тарааж байв. Үнэн хэрэгтээ энэ мөнгө нь эргээд бидний ашиг хүртэх ёстой орж ирдэг бодит орлогыг өрөнд тараах нөхцөл болж байлаа. Хууль дүрэмгүй л ажил гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Хамгийн наад захын жишээ дурдахад, БНХАУ-ын “Чалко” компаниас ихээхэн хэмжээний мөнгө зээлээд энэ сангаар тарааснаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгаар хэдэн жилийн турш төлж дуусгасан учиртай. Энэ мэт сонгууль угтсан ажиллагаа нь улс орны эдийн засагт ихээхэн дарамт болж, тэр хэрээр иргэдийн амьдралд нөлөөлдгийг эдийн засагчид өгүүлдэг. Одоо бол энэ алдааг давтахгүйг хичээсэн нь харагдана. Тиймдээ ч сүүлийн гурван жилд “Эрдэнэс Тавантолгой”-н менежментийн баг чамгүй сайн ажилласны хувьд ашиг орлого нь өсөж, өнөөдөр гэхэд нэг их наяд төгрөгийн орлого олчихсон байх жишээтэй. Уг нь бол УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоол гэсэн гурван ч удаагийн тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гагцхүү бодит орлого бүрдүүлж, ном дүрмээр ашиг хувааж байсангүй. Хамгийн гол нь ашиг орлогоо тарамдуулж, хойд хормойгоо авч урьд хормойгоо нөхөх жишгээр явж иржээ. Нөгөө талаар иргэд олон нийтэд энэ талын өргөн мэдээлэл өгч байсан кампанит ажил байгаагүй гэхэд болно. Уг нь дэлхийд данстай аварга том орд газар эзэмшдэг Монгол Улсын иргэд ядуугийн зовлон эдлэх учиргүй хэмээн хаа хаанаа ярьдаг ч энэ тал дээр менежмент хийлгүй байсаар ирсэн. Харин өнөөдөр зөв бодлого, сайн менежментийн хүчээр иргэн бүр баялгаа тэгш хүртэх боломж бүрдсэн байна.
Тиймээс монголчууд бид байгалийнхаа баялгаас тэгш хувь хүртэх сайхан цагтай золгож байна. Одоо бид энэхүү баялгаа хувьцаа болгон дотоодын болон гадаадын Хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд гаргах, иргэдийнхээ хараа хяналт бүхий санд төвлөрүүлчих юм бол хаашаа ч хөдлөхгүй, хамгийн найдвартай хөрөнгө болно. Монгол Улсын хөгжил дэвшил, иргэд өөрсдийнхөө амьдралд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Үндсэн хуульд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан бол мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн заасан байдаг.
Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн дээрх суурь зарчимд одоо л нэг бүрэн дүүрэн нийцэж байгаа нь цаашдын ажлынх нь зам мөр ч дардан байх нэгэн үндэс байж таарна. Энэ айлын ажил өнгөтэй өөдтэй байна гэдэг хувьцаа эзэмшигч иргэдийн ирээдүй ч хөрөнгөлөг байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” нь алс хэтээ харсан олон ажил өрнүүлж, цааш үргэлжлүүлж явахын тулд 30 хувийн хувьцааг IPO гаргах, амь оруулах ажил эхлүүлсэнтэй холбогдуулан иргэдийн дунд 1072 хувьцаагаа брокер диллерийн компанид бүртгүүлэх, дансаа баталгаажуулах гээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд урт дараалал үүсгэж байсан нь саяхан. Үүнээс гадна олон жил яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлийг хийж чадав. Энэ мэт олон ажлыг өнгөрөгч дөрвөн жилд хийсэн учраас иргэд олон нийт өдгөөгийн эрх баригч намд итгэл үзүүлсэн биз ээ.
Иргэд, олон нийт ч Монгол Улсын Төр бидний итгэл үнэмшлээр байгуулагдаж, бидэнд үйлчлэх учраас иргэн бүр саналаа өгөх нь чухал гэдгийг сайтар ойлгосон нь энэ удаагийн сонгууль харууллаа. Таны саналаар та өөрөө дутна, таны саналаар үр хүүхэд, ахан дүүс, гэр бүл тань дутах учраас санал тань амьдралд хэчнээн үнэ цэнтэйг ч мэддэг болжээ. Сонгогчид бид ядахад улс төрийн намуудын дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрийг нухацтай харчихдаг болсон.
Хамгийн наад зах нь 2012, 2016 онд дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрүүдийг харж, тэндээс ямар нам нь юу амлаад, өдгөө юу нь бодит ажил болж вэ гэдгийг тунгаан санаж байна. Монгол Улс ардчилсан сонгууль өгч эхлээд яг 28 жилийн нүүр үзэж буй цаг дор сонгогч олны сэтгэл зүй, боловсролд бодит өөрчлөлт бий болсон нь харагдана. Нам эвслүүд, нэр дэвшигчид хэзээ ч биелэх боломжгүй мөрөөдлийн гэмээр амлалтууд ар араасаа дугаарлаж, аль өнгө зүс сайтай, аль нь илүү худлаа амлах вэ хэмээх уралдаан зарласан мэт Мөрийн хөтөлбөрүүд айл айлын босго давсан ч ард түмэн ангилж ялгадаг болсон нь сайн хэрэг.
Сэтгэгдэл ( 12 )
Монголчууд одоо болтол МАН ажил хийдэг үү АН ажил хийдэг үү гэдгийг ойлгоогүй, ухаараагүй тэнэг эсвэл үнэхээр хувиа хичээсэн, өөдгүй долигонуурууд гэсэн 2 л хувилбар байна.
Yaj ajillahiig ni harj l baiya.butehgui garuud ih songogdsondoo.
Өмнөх сонгуульд АН төр эдийн засгийг самарсаныы балагаар МАН 65 суудал хөнгөхөөн авч байсан бол энэ сонгуульд анх удаа хийсэн ажлаараа буюу Хүрэлсүхийн хийсэн ажлаар 62 суудал авч анх удаа ард түмэн хийсэн ажлаар нь дүн тавьлаа. Хийсэн ажлаа үргэлжлүүлэж шударга бусыг үгүй хийж ард түмний итгэл найдварыг биелүүлээрэй.Амжилт хүсэе төр минь.
шүүх улстөржиж болохгүй дээ одоо Ж.Эрдэнэбат гишүүнийг түргэн гаргах хэрэгтэй дээ ерөнхий сайдаар ажиллаж байсан үеийн хамгаалалтын хугацаа нь дууссан юм уу одоо ч гэсэн гишүүн хэвээрээ байгаа болон сонгуульд ялсан тул хориод байж болохгүй дээ дээр нь ард түмний сонголтыг хүндэхгүй бол шүүхийн нэр хүндэд муугаар нөлөөлнө
Амжилт хүсье, Эхлүүлсэн ажлуудаа цааш нь үргэлжлүүлээрэй, Утаа цэвэрлэх байгууламж гэх мэт
Баяр хүргэе Сайн ажиллаарай Татвар нэмэхийг ард түмэн тэвчихгүй шүү
Төгрөгний ханшаа бүү унагаагаарай, ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татаж цалин хөлсийг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч жинхэнэ эздийг шударгаар дэмжээрэй, уул уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоо, мөрөөрөө ажил хөдөлмөр эрхлээд амьдарч байгаа ард иргэдээ дэмжиж чадахгүй бол элдэв төрийн хяналт, шалгалт стандарт гэх нэрийн доор жирийн иргэдийг авилга хээл хахуулын золиос битгий болгоорой, хууль шүүхийн шинэчлэлээ эрчимжүүлж, шударга ёсыг бий болгон төрд цугларсан ард түмний татварыг завшиж хулгай хйисэн шуналтнуудын хөрөнгө орлогыг хурааж хариуцлагыг хүлээлгээрэй
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛСӨН ТОМ ГАВЬЯАТАЙ ШҮҮ
ХҮРЭЛСҮХЭД БАЯР ХҮРГЭЕ ЭХЛҮҮЛСЭН ТӨМӨР ЗАМ НЕФТИЙН ҮЙЛДВЭР УБ УТАА БУСАД АЖЛУУДАА ЦАГ АЛДАЛГҮЙ ХИЙГЭЭРЭЙ МАНАН МАФИЙН ХҮМҮҮСИЙГ УДИРДАХ АЖИЛД БҮҮ ТАВИАРАЙ МИЕЭ ГЭХ МЭТ УУЛ УУРХАЙГАА ЗӨВ ЗОХИСТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ГЭСЭН АМАНДАА ХҮРЭЭРЭЙ УРАГШАА
irgen d helhed yamarch uls oron buteen baiguulaltiin ajlaa tatvariin shongooroo hiidgiin yamar gantshan mongol uls tatvaraar yum hiigeegui mangaraa
Бид бүгдийн хүч хөдөлмөр татвараар хийж байгаа ажил юунд нь баярлаад байгаа юм бэ?Дахиад л татвар торгууль чинь нэмэгдэнэ идэж хэрэглэж байсан бүх зүйл чинь нэг хувь хасагдах гэж байна.
МОНГОЛЫН 3,3 САЯ АРД ТҮМЭН ЯЛЛАА. СОНГОГЧИД ХЭН ЮУ БҮТЭЭЖ, ХЭН ХОШГОРУУЛЖ БАЙГААГ ЯЛГАЖ САЛГАЖ ЧАДДАГ БОЛСОН НЬ САЙН ХЭРЭГ. ЗАЛУУС МААНЬ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН НЬ САЙН.