Шүүхээс УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоовол ЭГҮҮЛЭН татна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Найм дахь парламентад Монголын ард түмний өмнөөс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх 76 гишүүний нэрс тодорхой болоод буй. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан   Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлах ёстой.

Үндсэн хуульд УИХ-ын гишүүнтэй холбоотой ямар өөрчлөлт орсныг сануулъя.


Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйл

1. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

2. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

З. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
y(150.129.140.51) 2020 оны 06 сарын 26

гэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй!

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 06 сарын 25

MAN-d ch gemt heregtei shyygdej baigaa hymyys baigaa bizdee, byr zeverleh heregtei shdee

0  |  0
Top