[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хэрхэн ядрахаа болих вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Та амархан ядарч, эрч хүчээ алдаж байна уу? Ядрах нь аль ч орны эмэгтэйчүүдийн эмчид хандах нэгэн шалтгаан болдог байна.


Ажил их, амралт бага

Үүрэг хариуцлагаа ухамсарладаг насанд хүрсэн хүн бүрийн хувьд ажил бол чухал зүйл байдаг. Харин ажил болон амралтаа зөв зохицуулж сурах нь таныг илэрхийлэх нэг зүйл мөн. Огт хэрэггүй зүйлд үрдэг цагаа амарч, алжаалаа тайлахад зориул. Цагаа зөв төлөвлө.

Нар хангалтгүй байх

Депресс, ганцаардал, уур уцаар, идэвхгүй байдал зэрэг нь нарны гэрэл хангалтгүй үед ихээр үүсдэг зүйл. Та ядарч байвал 10 минут гадаа гарчихаад ирээрэй. Гадаа бүрхэг байсан ч өрөөндөө сууснаас гарах нь илүү сэргээнэ.

Зөв амьсгал

Энэ бас их чухал. Та амьсгаагаа удаанаар, ходоод чинь ч амьсгалж байхаар авч, гарга.

Хөдөлгөөнгүй байх

Нэг л байрлалаараа удаан суувал бие организм унтахаар хэвтэж байна гэсэн дохиог авна. Ялангуяа нэг зүйлийг, дэлгэц зэргийг удаанаар ширтэж суух нь амраах бус ядрааж, нозооруулдаг.

Тогтсон цагтаа унтаж амрах

Организмд өөрийн гэсэн биологийн цаг байдаг. Хэрвээ та ажлын өдрүүдээр эрт босож, амралтын өдрүүдэд үд болтол унтдаг бол амрах бус ядарна. Нэг л цагтаа унтаж, бас бос. Их унтмаар байвал орой босох биш эрт унт.

Ус дутагдах

Шингэн зүйл дутагдах нь ядрах шалтгаан болдог. Ус ихээр уу.

Өглөөний цайгаа уухгүй байх

Өглөөний цайгаа уухгүй бол биед олон өөрчлөлт гарч, ядарна. Өглөө юм идмээргүй болох нь үдэш хэтрүүлж идсэний шинж байдаг. Өглөө хавчуургатай талхнаас эхлээд каш хүртэл юу ч идэж болно. Цайгаа уугаад гарсан та сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top