КОВИД-19 | АНУ-д нийт нас баралт 124.900 боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Коронавирусний халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд 10 саяыг давж, нас баралт 500 мянга боллоо.

Сүүлийн 24 цагт АНУ-д 44 600 гаруй хүн шинээр халдвар авч, нийт халдвар авсан хүний тоо  2 сая 459 мянга боллоо. Нийт нас баралт 124 900 болжээ.

ОХУ-д сүүлийн өдрийн байдлаар  6852 тохиолдол шинээр бүртгэгдэж, 188 хүн энэ өвчний улмаас энджээ. БНХАУ-д шинээр 17 тохиолдол бүртгэгдсэний 14 нь дотоодын халдвар байна.

Энэтхэг улсад шинээр 18 500 тохиолдол  бүртгэгдсэнээр нийт 509 мянга шахам хүн халдвар аваад байна. Өчигдөр тус улсад 384 нас баралт бүртгэгдсэнээр  нийт нас баралт 15685 болжээ. Япон улсад өчигдөр 89 тохиолдол шинээр бүртгэгдсэний 57 нь Токиод бүртгэгджээ.

Top