УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр (2020.06.29) Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан.
Тэгвэл маргааш шинэ УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, гишүүд тангарагаа өргөх аж.
Сануулахад, Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэн, 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргасан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Battulgaa Mongoliig ingej yalagduuldaggui bh shuu. MONGOL YALNAA.
засгийн газрын ордон нурах гэж байгаа юм биш үү ямар аймаар юм вэ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРААГҮЙ БГА ЮМ БИШ ҮҮ? ЗГ АЖЛАА ХУРДАН ЭХЛЭЭСЭЙ. УНАСАН ЭЗ-АА ЯАРАЛТАЙ СЭРГЭЭХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЛАА
за ашгүй дээ. Хийх ажил их байна шүү.